Өөрийгөө ингэж гаргуунд нь хаях гэж
2015/08/24
Би өөрийнхөө тухай биш найзынхаа талаар бусад эмэгтэйчүүдээ ийм байдалд бүү ороосой гэж энэ захиаг илгээж байна. Бид бүтэн 15 жилийг ардаа үдэж явна. Арван жилээсээ найзалсаар оюутаны ширээнд хамт нэг сургуульд ороогүй ч гэлээ байнга л хамт уулзаж хамт явдаг байсан юм. Найз маань 2 жилийн сураад төгсдөг нэгэн сургуульд орж нэг л мэдэхэд ажлын талбар дээр гарсан. Харин одоо юу болсон гэхээр, тэр нөхөртэй хүүхэдтэй болж надтай битгий хэл ангийнхаа уулзалтанд ч ирэхээ больсон.
Утсаар л хааяадаа би уулзий учрий гээд залгахаар ажилтай ээлжтэй байна гээд л бараг бүтэн 2 жил ийм хариу өгсөөр. Би ч сүүлдээ ярихаа больсон Харин саяхан нэг гэмгүй явж байгаад тааралдчихсан. Гэтэл өмнөх миний таньдаг байсан охин биш урвагар, халтар өөртөө арчаагүй нэгэн болж. Тэр өмнө нь их сэргэлэн цовоо байнга л ангийханаа болон намайгаа инээлгэдэг охин байсан гэх үү дээ.
Би анхандаа түүнийг хараад таниагүй ээ гэтэл жоохон юм ярий гэж гуйж байж нэг газар орж жүүс уунгаа яагаад ийм яваа юм яасан юу болсон бэ гэтэл харин ажил ихтэй манайхан амралтаа аваад тулаа хийгээд гэдгийн. Чи ямар ажлын төлөө төрсөн биш дээ гээд л баахан загначихсан. Одоо ч намайг залгахаар утсаа авахгүй байна. Нэг найзаасаа асуутал, нөхөр нь аймаар чанга барьдаг гэнэ нүүр амаа будахаар хардаад бараг гар хүрэх гээд дайраад байдаг гэсэн. Ээлжийн ажилтай байгаа нь үнэн юм байна лээ. Сүүлд бас надтай таарахдаа тм со хувцасласан байсан гэлээ. Ямар хартай нөхөр гэхээр тм байдаг байна аа. Ийм нөхдүүд гадуур их байдаг бололтой айлын сайхан охиныг авчихаад хэнтэй уулзах нь уу гээд ажилд нь норхой хувцастай өөрөө гэртээ ажил хийхгүй тарвалцаад хэвтэж байх гэж. Найз маань цалин өндөртэй хэрнээ бараг л ажилгүй зарим нэгэн хүүхнээс муу явна даа. Сайхан хөөрхөн ажилсаг, цоглог охин минь ингэж муу эрээс болж өөрийгөө гаргуунд нь хаячих гэж.
Zochin · 2015/08/25
Aaliguiteed angalzsn yum bsiim bgaa biz.texeer nuxur xardanash de.daruu tuluv buuritai bx yostoi
Зочин · 2015/08/25
Uuliin mod ondortei namtai. Yum bolgond erchuudiig buruutgax yum. Xuuxnuud mini
Зочин · 2015/08/24
ene unen zuil dee.
Muusain erchuud huuhnuudiig shulahiin tuluu amidardag. Buh hund achaa emegteichuudiin nuruun deer l baidag daa
Зочин · 2015/08/24
oxid xvvxnvvd nar jydagtai yabbal yu gj erchvvd xardaad bx ve de