Ч.Мөнгөндалай 2000 км зам туулан Дорнодын хилийн зурваст хүрчээ
2015/08/24
Хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хэдий ч хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд чин үнэнч зориг, хүсэл эрмэлзлэл байхад ямар ч зүйлийг хийж болдог гэдгийг Монгол түмэндээ батлан харуулсан Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуу дугуйчин клубын гишүүн Ч.Мөнгөндалай эх орныхоо зүүн аймгуудыг тойрох аялалдаа өнгөрөгч долдугаар сарын 09-ний өдөр гарсан билээ.
Тэрбээр одоогийн байдлаар 2000 орчим км зам туулан Дорнод аймаг хилийн 0104 салбар очоод байна. Одоогоор аяллын 44 дэхь хоног бөгөөд түүнийг очсон газар бүрт нь МЗХ – ны салбар, аймгийн залуучуудын холбоодын тэргүүн болон тэргүүлэгч гишүүд угтах, үдэх, байрлуулах, аймгийн удирдлагуудтай уулзуулах, нутаг оронтой танилцуулах гэх мэт ажлуудыг зохион байгуулж байна. Түүнчлэн замд тааралдсан айл, хоолны газар, буудлууд Монгол хүний зочломтгой зангаар түүнийг угтан авч амраасаар байгаа юм.