Энэ үзэсгэлэн төгөлдөр бүсгүйг К.Номинжин гэдэг. Тэрбээр 7 настайгаасаа, өмнөд Энэтхэгт амьдарсан. Өдгөө түүнийг цагаан хоолтон гэдгийг хэн хүнгүй мэддэг. 

"Маш үнэтэй зүйлсээр гоёод, хэдэн мянган долларын "бренд" цүнх үүрээд, хичнээн олон брендээр "тамгалуулаад" явж байхад миний үнэ цэнэ өснө гэж би бол боддоггүй. Тийм хэрэглээгээр өөрийгөө үнэлүүлээд явна гэдэг ойлголт манай монгол соёлтой нийцэхгүй. Би бас омог бардам монгол бүсгүй. Өнөөгийн Монголын нийгэм маань капитализмын материаллаг сонирхолд хэт автаж, хүмүүс бие биенийгээ унасан унаа, сууж амьдарч байгаа байшин, эдэлж буй хэрэглээгээр нь хэмжиж, үнэлдэг болж байгаа нь л хамгийн харамсалтай" хэмээдэг нэгэн.

Өнгөрөгч зургадугаар сард Бүгд Найрамдах Солонгос улсын Гадаад хэргийн Сайд Yun Byung Солонгос улсын Олон нийтийн дипломат найрамдлын элчээр хоёр жилийн хугацаатай томилогдсон билээ. 

Тэгвэл тэрбээр хайртайгаа учирчээ. Түүний найз залууг Б.Баттулга гэдэг бөгөөд хосууд багагүй хугацаанд үерхсэний эцэст ийнхүү харилцаагаа албан ёсоор  олонд зарлаж байгаа нь энэ аж.

Д.Ана