Баян-Өлгий аймаг нь 1940 оны 8 дугаар сард БНМАУ-ын Бага Хурлын шийдвэрээр байгуулагдсан.  Анх Баян-Өлгий аймгийг байгуулахад Халх,  Дөрвөд, Урианхай, Тува, нар хүн амын дийлэнхийг эзэлдэг байсан бөгөөд 3000 казак үндэстэнтэй байжээ.  Харин өнөөдөр энэ байдал эсрэгээрээ эргэж 93 мянган хүн амтай бөгөөд үүний 93 хувь казах үндэстэн, үлдсэн хувийг Дөрвөд, Урианхай, Тува, Халх үндэстнүүд эзэлдэг байна. Харин энэ байдлыг зарим нэгэн  Казак буруугаар ашиглан  бусдыг үндэс угсаагаар нь  гадуурхаж байж болзошгүй үйлдлүүд гарсан байна.  Үүнийг бид  цувралаар хүргэхээр бэлтгээд байна.  

 

-          Орон тооны цомхотголоор нэгийг халаад хоёр хүн ажилд авдаг  Ш.Мухамед захирал -

 

Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын бүрэн дунд сургуулийн захирал Ш.Мухамед нь 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 31 дүгээр тушаалаарЦ.Баярсайханыг  орон тооны цомхотголоор халсан байна.  

Ингэж халахдаа тэрбээр  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт “Ажил олгогч энэ хуулийн40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэгсарын өмнө мэдэгдэнэ” гэж заасан боловч сургуулийн захирал Ш.Мухамед ажилтанд  мэдэгдэх хуудас олгосноос хойш 1 сарын хугацаа болоогүй байхад буюу 19 хоногийн дарааажлаас халсан байгаа юм.  

Үүгээр ч зогсохгүй Алтанцөгц сумын ахлах сургуулийн захирал Ш.Мухамед Ц.Баярсайханыг ажлаасхалах тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийг баримталж үүрэгт ажлааснь чөлөөлсөн байна. Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйл сахилгын шийтгэлгаргаж ажлаас халагдах хүнд баримтлах хуулийн заалт байдаг. Харин  захирал нь  орон тооны цомхтгол гэж ажлаас халсан үйлдлээ тайлбарласан байдаг.

 Тус сургуулийн захирлын гаргасан алдаа үүгээр дуусахгүй.  Тодруулбал  Ц.Баярсайханг ажлаас халахдаа орон тооны  цомхтголоор халсан ч түүний орон тоонд  хоёр хүн авсан байдаг.  

Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын бүрэн дунд сургуулийн захиралШ.Мухамед буруу шийдвэр гаргасан гэх  энэ хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхээс үзсэн байдаг.  Тодруулбал энэ хэргийг  2014 оны 12-р сараас  2015 оны 04-р сарын 02-ны өдөр хүртэл анхан болон давж заалдах шатны шүүхээр хэлэлцэн Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын бүрэн дунд сургуулийн захиралШ.Мухамед буруу шийдвэр гаргасан болохыг баталсан байдаг.  

Улмаар Ц.Баярсайхан багшийг  ажилд нь эргүүлэн авч, ажигүй байсан хугацааны  цалинг эргүүлэн олгохын зэрэгцээ,  нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын  дэвтэрт бичилт хийлгэхээр болсон байдаг.  

 

Ангийг нь тарааж,  ажлаас халах шаардлага уг нь тус сургуульд байгаагүй. Үнэхээр орон тооны цомхотгол хийж байгаа бол  оронд нь хоёр хүнийг ажилд авах шаардлага бүүр ч байгаагүй.  Тиймээс энэ нь Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын бүрэн дунд сургуулийн захирал Ш.Мухамед асуудалд үзэмжээрээ хандсан гэж хардаж болохоор байна.  Энэ мэт үйлдлээс болж Баян-Өлгий аймагт  Халх, Дөрвөд, Урианхай, Тува иргэд цөөнх болж  гадуурхагдах хэмжээнд хүрээд байж болзошгүй юм.  Бид дараагийн цувралаар тус аймагт өрнөж байгаа хууль бус үйл ажиллагааны талаар баримттайгаар хүргэх болно.  

 

А.Баярмаа