Сүүлийн үед насанд хүрээгүй охидыг элдэвээр хуурч, биеийг нь үнэлүүлэх явдал газар аваад байгаа. Энэ бусармаг үйл явдалыг таслан зогсоохыг зорьж, зочид буудлуудыг хүчирхийллийн эсрэг ажиллахыг уриалсан “Лантуун дохио” ТББ-ынхан “Буудал” төслийг хэрэгжүүлж байгаа юм байна.

Тус ТББ-ынхан төслийн хүрээнд өнгөрсөн Баасан гарагийн шөнө Сүхбаатар дүүрэгт байрлах 40 гаруй зочид буудалд  “Бид насанд хүрээгүй хүнийг хамгаална” гэсэн ухуулах хуудас нааж, хүчирхийллийн эсрэг аянд нэгдэхийг уриалсан байна. 

Чулуунцэцэг