АНУ-ын Колорадогийн их сургууль төгссөн, Ахуйн хэрэглээний бүтээгдхүүн үйлдвэрлэдэг “Хөгжил трейд”-ийн захирлын ганц охин А.Урангоо ээж болсон тухайгаа олонд дуулгасан. 

 

 

 

"Бурхан тэнгэр бас харж үзэх юм аа... ийм хөөрхөн охин надад хайрласан гэж бодохоор амьдралд маш ихээр баярлах юм. Өнөөдрийг хүртэл энэ бяцхан ертөнцийн талаар юу ч мэдэхгүй хичээл ном ажил гэж явсаар өдийг хүрсэн байгаа юм. Охиноо хааяа унтаж байхыг нь хараад хөөрхөн инээгээд гангар гунгар гэж байхыг нь харахаар амьдралд баярласандаа нүдэнд хүртэл нулимс дүүрэх юм. Миний охин том болоод Урангоогийн охин гэж хэлүүлнэ, миний цол гуншин хийсэн ажлууд бүгд нэрний минь хойно явна. Үр минь үлдэх хорвоод зөв л явах юмсан гэдэг шиг охиныхоо сайхан ирээдүйн төлөө бүгдийг хийнэ ээ л гэж бодож суух юм. Намайг гэх энэ хөөрхөн охиноо олон улсын хэмжээний хүн болоосой, ээж аавыгаа аваад дэлхийн олон улсаар аялаад, глобалчлагдаж байгаа энэ зуунд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мундаг боловсон хүчин болоорой гээд Амуна гэж нэрийг аав нь өгсөн.

Энэ их мөрөөдлийн маань хажууд одоо хийж байгаа ажил маань өчүүхэн юм шиг санагдавч дээшээ тэмүүлэх олон шатны ядаж нэг алхам нь байгаасай гэж бодох юм даа"

/Охиноо санаад ажил дээрээ сууж бгаа ээжийн тэмдэглэл..... / хэмээн бусдад хуваалцав. 

Уншигчдынхаа өмнөөс бяцхан охинд нь сайн сайхныг хүсэн ерөөе. 

О.Ариун