Ч.Сайханбилэг “сугарсаар"...
2015/08/26
УИХ-ын ээлжит бус чуулганаар буюу энэ сарын 06-ны өдрийн чуулганаар МАН-ын сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тодруулбал Шадар сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, Байгаль орчин, аялал жуучлалын сайд Д.Оюунхорол нарыг олонхийн саналаар чөлөөлсөн байдаг.
Ингэснээр Монгол Улсын Шадар сайдын үүргийг Хууль зүйн сайд Д.Дорлигжавт, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын үүргийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд, Сангийн сайдын үүргийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод, Барилга, хот байгуулалтын сайдын үүргийг Уул уурхайн сайд Р.Жигжидэд хариуцуулж, Д.Эрдэнбат, С.Эрдэнэ нар “гурван давхар дээл” өмсөх болсон.
Энэ байдал 10-р сар хүртэл үргэлжлэх болно гэдгийг Ерөнхий сайд өөрийнхөө хэвлэлийн төлөөлөгчөөр дамжуулан мэдэгдсэн. Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр: “Зургаан сайдыг томилох асуудлаар улс төрийн намуудтай зөвшилцөх ажил үргэлжилж байгаа тул Ерөнхий сайд сайд нарын нэрсийг 10 дугаар сард буюу УИХ-ын намрын ээлжит чуулган эхлэхээр өргөн барих нь зүйтэй гэж үзлээ. Ээлжит бус чуулган зарлан, хуралдах нь УИХ-ын бүрэн эрх. Ээлжит бус чуулган хуралдсан ч сайд нарын нэрсийг өргөн барих боломжгүй гэсэн шийдвэрийг гаргасан” гэдгийг онцолсон.
Харин энэ шийдвэр иргэд, улс төрчдөд таалагдсангүй. Тэр тусмаа З.Энхболдод таалагдаагүй учир өчигдөр “Монгол Улсын Ерөнхий сайдын өргөн мэдүүлсний дагуу 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хуралдаанаар Засгийн газрын зургаан сайдыг албан тушаалаас нь чөлөөлсөн. Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т, "Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас огцорсон, чөлөөлөгдсөн, түүнчлэн нас нөгчсөн тохиолдолд түүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно. Ийнхүү Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн орон гарсан тохиолдолд Улсын Их Хурал 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно. Нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа нь тухайн Засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна” гэж заасан байна. Хуулийн энэхүү заалтын дагуу 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр албан тушаалаас чөлөөлөгдсөн Засгийн газрын зургаан гишүүний оронд томилох сайд нарыг 2015 оны 09 дүгээр сарын 06-ны дотор Улсын Их Хурал нөхөн томилох ёстой. Иймд Монгол Улсын Ерөнхий сайд Та Засгийн газрын тухай хуулийн энэхүү заалтыг хэрэгжүүлж, шинээр томилогдох Засгийн газрын гишүүдийг Улсын Их Хуралд өргөн барихыг хүсье” хэмээн мэдэгдэж асуудлыг яаравчлах ёстойг санууллаа.
АН-ынхан хэнийг сайдад томилохоо шийдэж чадахгүй цаг алдсаар байгаа нь “хөнжилдөө хөлөө жийлцэж” байгаагийн тод жишээ. Нөгөө талаас Ч.Сайханбилэг АН-д нэр нөлөөгүй “суга” гэдгийг баталж байна. Тэрбээр өмнө нь З.Энхболд болон намынхаа нөхдүүдэд удаа дараа далаараа тавиулсан. Энэ удаад ч гэсэн дахин далаараа тавиулах нь... Ч.Сайханбилэг сайд удаа дараа сугарсаар...
А.Баярмаа
Зочин · 2015/08/29
ЖИНХЭНЭ ЛУЙВАРЧИД ЭХ ОРОНДОО БАЙГАА БАЯРЦОГТ, САЙХАНБИЛЭГ НАР БИШЭЭ. ХУЛГАЙ ХИЙГЭЭД ЭХ ОРОНДОО Ч ИРЭХ НҮҮРГҮЙ БОЛСОН АЛЬ УЛСАД БАЙГАА НЬ Ч МЭДЭГДЭХГҮЙ НУУГДАЖ БАЙГАА МАН-Н УУЛ УУРХАЙН САЙДЗОРИГТ, С,БАЯР НАР ЖИНХЭНЭ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИД МӨНӨӨС МӨН. ЯМАР Ч ГЭМГҮЙ 30000 МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН БУЗАР АЛУУРЧИН МАН-ЫН УЛААН ХАМГААЛАГЧИД ЕРӨӨСӨӨ ИЙМ Л БАЙДАГ.88583399
Зочин · 2015/08/29
1924 ОНД КОММУНИСТУУД БОДОО, ДАНЗАН, СҮХБААТАР НАРЫГ ӨӨРСДӨӨ БУУДАЖ АЛААД М.А.Х.Н ГЭГЧИЙГ БАЙГУУЛЖ ӨӨР ХҮН ТЭДНИЙГ АЛСАН МЭТ ХУДАЛ КИНО ХИЙЖ ,ХУДАЛ ЯРЬЖ АРД ИРГЭДИЙН ТАРХИ ТОЛГОЙГ ХОРДУУЛАН ИТГЭХГҮЙ ЗАРИМЫГ НЬ БУУДАЖ ӨӨРСӨДДӨӨ ХЭДЭН ҮЕЭЭР НЬ ИТГҮҮЛСЭН. 1990 ОНД АРДЧИЛАЛ ЯЛСАНААР АРД ИРГЭД АЙДАС ХҮЙДЭСЭЭСЭЭ САЛЖ ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БОЛСОН. АДГИЙН ТЭНЭГ МУНАГ, МУЛГУУНУУД НЬ ЯМАР Ч ГЭМГҮЙ 30000 МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН БУЗАР АЛУУРЧИН М.А.Н , М,А,Х,Н-ТАЙГАА ҮЛДСЭН. БУЗАР АЛУУРЧИН М.А.Н-ЫН УЛААН ХАМГААЛАГЧИД ИЧДЭГГҮЙ ЮМ УУ? АРДЧИЛСАН НАМ Л МОНГОЛЫГ ӨӨД НЬ ТАТНА. БУСАД НЬ ЯМАР НЭГЭН АРГААР АЛБАН ТУШААЛТАЙ БОЛООД ЗӨВХӨН ӨРӨӨ БАЯЖИХЫГ БОДОЖ БАЙГАА. УЯНГА, ГАНБААТАР, БОЛОРЧУЛУУН НАР ХУДЛАА ШҮҮ. 88583399 Ш.Ү ХӨДӨЛГӨӨН
Зочин · 2015/08/26
Zi bur erdenchimegtei tawan tolgoi deerees l ner holbogdoj baisan n barigdlaadaa
Зочин · 2015/08/26
Hajuugaar n ene Enhbold gegch uurinnhuu humuussig ner dewshuuleed ajil alaad baihiin boliochee
Зочин · 2015/08/26
fsgtfrhgnj
Зочин · 2015/08/26
ene 2 uneheer mongoloo boddog bol yrunhii saidiig yugej ingej helhew
Зочин · 2015/08/26
Tiimee unen unen ERdenechimeg batbayar naraas bolood gatsaad bn ter 2 uhamsaraaraa neree tataasai
Зочин · 2015/08/26
yooy bolimoor yumaa Erdenchimeg gegch bolomjgui nuhriig songoh tegeed yun saihan baisiin
Батхүү · 2015/08/26
2016 оны ИХ-ын сонгуульд АН - МАН-аас бусад нам хувь хүнийг сонгохгүй бол энэ намыхан идсэн уусанаараа холбогдоод олонхи болоод ажил явахгүй
зочин · 2015/08/26
ЭД нар үнэхээр үгээр хэлэхийн аргагүй шуналтай дуусч дундардаггүй шуналтай новшнууд юмаа.өөрсдийнхээ эрх ашигийг нэг удаа ч болов хойш тавиад ард иргэдээ төр улсаа бодоосой
Зочин · 2015/08/26
Saihan BIET
Зочин · 2015/08/26
Eremhii saidiin zevlehuud huulia meddeggui yum baih daa....
zochin · 2015/08/26
goyo helsen
Unen · 2015/08/26
suga,suga,suga