Анх “Гала” хамтлагаас урлагийн гараагаа эхэлсэн дуучин Ану буюу Ч.Уранхолбоог танихгүй хүн гэж үгүй. Өдгөө урлагийн тайзаа орхин хоёр охиноо халамжилж яваа. Тайзнаасаа буусан ч олны анхаарлын төвд үргэлж байдаг хөөрхөн Ануг харсан хүн төрсөн гэдэгт нь нэг их итгэдэггүй. Учир нь тэрбээр өөрийнхөө бие галбирыг төгс хадгалж олон эмэгтэйчүүдийг дуу алдуулж байгаа гэхэд болно. 

Төрсөн ч төрөөгүй юм шиг сайхнаараа түүнд атаархагчид олон. Элдэв хэл, аманд өртөхгүй гэсэндээ гэр бүлийнхээ талаар бол нэг их ам нээгээд байдаггүй. Гэсэн хэдий ч цахим хуудаснаа бол нээлттэй нэгэн. Том охин Бүжингээ олон сар нууцалсны эцэст ил гаргасан. Тэгвэл бага охиныхоо зургийг олонд дэлгэв. Бяцхан гүнж нь хоёр сартай бөгөөд Гүнжээ хэмээн өхөөрдөн дууддаг гэнэ шүү. Гүнжээд эрүүл энх, инээд хөөрийг уншигчдынхаа өмнөөс хүсэн ерөөе.

Д.Ана