"Дэлхийн мисс"-д эх орноо төлөөлөн оролцож Монгол түмний бахархал Мисс Т.Батцэцэгийн төрсөн өдрөөрөө сайн үйлсийг дэлгэрүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, СХД-ийн 7 дугаар хорооны хоёр өрхийг сонгон хичээлийн шинэ жилдээ орохоор бэлдэж буй 7 хүүхэд гарын бэлэг өгсөн билээ. 

"Би төрсөн өдрөө сүр дуулиантай тэмдэглэдэггүй. Энэ жилийн төрсөн өдөр тэмдэглэхдээ зарцуулах гэж байсан мөнгөөрөө хичээлийн хэрэглэлээ бэлтгэх боломжгүй хүүхдүүдэд туслахаар болсон. Өрх толгойлсон ээжүүд, олон хүүхэдтэй айлд бага ч атугай тусалъя гэж бодсон. Сүүлийн хэдэн жил төрсөн өдрөө тэмдэглэе гэж бодсон ч чадаагүй. Жил бүрийн наймдугаар сараас тэмцээн эхэлдэг. Тиймээс төрсөн өдрөө онгоцонд угтдаг байсан юм" хэмээн төрсөн өдрийнхөө өмнөх өдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. 

Тэгвэл мисс бүсгүйн төрсөн өдрийн гоёл олны нүдийг хужирлав. Ингээд түүний найзуудтайгаа төрсөн өдрөө нижгэр тэмдэглэсэн мөчийг гэрэл зургийг сонирхуулья.

Д.Ана