Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 12-ны өдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өдөр тутмын үйл ажиллагаа болон транзит заал байгуулах, зорчигчдын танхимыг өргөтгөх барилгын ажлын явцтай танилцсан талаар өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл уг шалгалтын үеэр Олон улсын нислэгээр ирсэн гадаадын зорчигчдод 160 ам.долларын үнэтэй сурталчилгааны сэтгүүлийг авахыг шаардсан Засгийн газрын лого бүхий танилцуулгыг Хилийн хяналтын бүсэд тарааж байсан зөрчил илэрчээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг  сэтгүүлээ өндөр үнээр зарж борлуулж байсан “Хүннү лорд” хэмээх хувийн компанид зөвшөөрөл олгосон Зам, Тээврийн яамны холбогдох албан тушаалтан, Нисэх буудлын дарга, Хилийн Цэргийн удирдлагуудад хатуу хариуцлага тооцож, ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахыг Зам, Тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгав. 

 

Дүрс бичлэгийг www.MPA.mn-c