Ц.Мөнхзаяа дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2015/08/28
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2015 оны ДАШТ Казахстаны Астана хотноо дөрөв дэх өдрөө үргэлжиллээ. Энэ өдөр эрэгтэйчүүдийн 81 кг, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн барилдаанууд болж, медальтнууд тодорлоо.
Манай жүдочдоос эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Ц.Мөнхзаяа хүрэл медаль авлаа. Тэрээр эхний тойрогт гоц мөргөж, Куба, БНХАУ-ын жүдочдыг хожиж, шөвгийн наймд үлдсэн юм. Улмаар хагас шигшээд үлдэх эрхийн төлөөх барилдаанд Словенийн Тина Трстенякд хожигдсон ч торгуулийн барилдаанд Хорватын жүдоч Марияна Мисковичийг хожсон. Улмаар манай бөх медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Израилийн жүдоч Ярден Гербиг вазари үнэлгээгээр яллаа.
Д.Гомпил · 2015/08/28
маш их дайчин эрэмгий барилдсан шүү Мөнхзаяа амжилт хүсэе
дэмжигч · 2015/08/28
Үнэхээр сайн барилдаж байсан юмаа алт авахаар байлаа.
АХ · 2015/08/28
МАНАЙ МӨНХЗАЯА ҮНЭХЭЭР САЙН БАРИЛДСАН. БИ ТҮҮНИЙГ БАЯРЛААД УЙЛАХАД ДАГААД САМСАА ШАРХИРЧ, НУЛИМС ЦИЙЛЭГНЭСЭН ШҮҮ. ЭНЭ БОЛ ЖИНХЭНЭ ЯЛАЛТЫН ИХ БАЯРЫН НУЛИМС БАЙЛАА. МӨНХЗАЯА ДҮҮДЭЭ, ГЭР БҮЛ, ҮР ХҮҮХДЭД НЬ ЭНХ МЭНДИЙГ ЕРӨӨЕ!