Сүхбат аварга хулан гаршуулан тэжээдэг
2013/02/07
Монгол улсын даяар дурсагдах даяан аварга А.Сүхбат хэдийгээр зодог тайлсан ч олон арван шавь бэлтгэн үндэсний бөхийн цаашдын хөгжилд хувь нэмрээ оруулсаар байгаа билээ.
Түүний талаар хэвлэлээр олон янзын шар мэдээлэл тардаг ч гэлээ тэрээр Монголоо гэсэн сэтгэлтэй нэгэн. Аваргын хувьд хотын захад байрлах газартай бөгөөд тэндээ монгол банхар, мал аж ахуй эрхлэн явуулахаас гадна зуны дэлгэр цагт бөхийн бэлтгэл хийдэг.
Харин түүний энэ газар очвол тун сонирхолтой нэг зүйл байдаг нь хулан аж. Аварга маань Монгол гэсэн бүхний хүндэтгэн үздэг тул цэвэр цусны банхар тэжээхээс гадна хурдан шандаст хуланг мөн гаршуулан тэжээжээ.
Монгол эр хүний чимэг хурдан шандаст хүлэг морь болдог. Харин аварга маань бүүр хурдан хүлэгтэй бололтой. Гэхдээ тэрээр ховордож үгүй болж буй хуланг үржүүлэн өсгөхөд санаа зовнин ийнхүү тэжээдэг байна. Түүний энэ ховор аж ахуйг та удахгүй дэлгэцнээ гарах “Монгол цус” баримтат киноноос харах болно.
С.Отгон