Монголын миссүүд дундаа хамгийн хөөрхөн нь гэгддэг “Мисс Монголиа-2009” наадмын тэргүүн мисс Х.Бадамгэрэлийг өдгөө танихгүй хүн үгүй.  Тэрбээр “Андра модель агентлаг”-ийн захирал, Топ модель, Мисс, Загвар өмсөгч,  “Монголын урлагийн залуучуудын холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн гээд олон ажлыг зэрэг амжуулдаг хөдөлмөрч нэгэн.

“Үнэнийг хэлэхэд би багадаа маш даруухан, бүрэг хүүхэд байсан. Намайг нээж өгсөн зүйл бол загварын тайз. Намайг бага байхад ээж маань дуулж, бүжиглэж, төгөлдөр хуур дарах гээд бүх зүйлд сургадаг байлаа. Надад оролдож, хийж үзээгүй зүйл бараг л байхгүй шүү. Тийм болохоор ээждээ их баярладаг. Өнөөдрийн миний энэ амжилт ээжтэй минь салшгүй холбоотой” хэмээн ярьдаг тэрбээр одоо нэгэнт өөрийн гэсэн амжилтад хүрчээ.

Дуучин залууг амьдралын ханиараа сонгож, хөөрхөн хүүтэй болсон. Одоогоос хоёр жилийн өмнө топ бүсгүй нь араг дээр суусан гэрэл зураг цахим ертөнцөөр шуугиан тарьж, олны дургүйцлийг хүргэж нэлээдгүй шүүмжлэлийг дагуулаад авсан. Удалгүй тэрбээр уг зургийнхаа талаар тайлбар хийн олноо уучлалт гуйж шуугианыг намдаасан удаатай. Үүнээс өөр шуугиан, дуулианы эзэн болж байгаагүй бөгөөд түүнийг топ болоход нэр цэвэр шинэ топ төрлөө гэж олон түмэн магтаж байсан юм. Ингээд түүний "фото" өөрчлөлтийг сонирхоцгооё: 

Д.Ана