”Бат Зүү” ХХК-ийн дүрэмт хувцсыг хуурамчаар үйлдвэрлэн үнэ нэмж заржээ
2015/08/29
Хичээл сургууль эхлэхтэй холбогдуулан манай дотоодын зарим компаниуд сурагчдын дүрэм хувцсыг үйлдвэрлэн худалдаанд гаргаж эхлээд байгаа. Зах зээл дээр борлуулагдаж буй ихэнх дүрэмт хувцсыг манайхан дотооддоо үйлдвэрлэдэг болсон. Харин цагаан цамц, тирко, зангиа зэргийг Хятадаас авч буй.
Тэгвэл олны хөл бужигнасан энэ үеэр нэгнийхээ хувцсыг хуурамчаар үйлдвэрлэн үнэ нэмж зарсан хэрэг гарсан байна.
Тодруулбал, “Бат Зүү” ХХК- ийн сурагчийн дүрэмт хувцсыг зарим газрууд хуурамчаар үйлдвэрлэн 2 дахин үнэтэй худалдаанд гаргасан тухай мэдээллийг бидэнд ирүүллээ. Тус компанийн 39 мянган төгрөгийн үнэтэй дүрэмт хувцсыг 60 гаруй мянган төгрөгөөр борлуулж байгаа аж. Тиймээс товчин дээрх компанийн лого, нэрийг сайтар шалгахыг анхааруулав.
“Бат Зүү” ХХК-ийн ерөнхий захирал Ж. Оюунчимэг хэлэхдээ, “Улсын дээд шүүхээс үйл ажиллагаа явуулахыг хориглосон нэр бүхий “Шилмэл загвар”, “Өүлэн Мэнч”, “Төмөр трейд”, “Шүтэн уул”, “Эрд сүлж”, Торгон хийц”, “Бүтээлч үйлс” зэрэг 7 компани одоо болтол сурагчийн дүрэмт хувцсыг 78-145 мянган төгрөгөөр борлуулж байна. Эдгээр байгууллагыг өнгөрсөн 7 дугаар сарын 1-ний Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхээс “Өрсөлдөөнийг хязгаарласан, үнийг дур мэдэн өсгөсөн” гэсэн шийдвэр гаргасан” гэв.
“Бат Зүү” ХХК материалаа БНХАУ-ын Шанхай хотоос нийлүүлдэг бөгөөд даавууны 53 хувь нь ноос, 47 хувь нь полиэстрийн хольцтой аж.
Өнгөрсөн хугацаанд Замын-Үүдийн хилийн боомтоор 300 хайрцаг бүхий 17500 ширхэг сурагчийн дүрэмт хувцас оруулахыг завдсан хэрэг гарчээ. “Монголд үйлдвэрлэв” шошготой эдгээр сурагчийн дүрэмт хувцсыг гаалийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Тус компаниас эцэг, эхчүүдийг хуурамч бүтээгдэхүүн худалдаж авахгүй байхыг анхаарууллаа.
Т.Энхэлээ
http://www.24tsag.mn
Зочин · 2015/08/29
Jild 3uda hudaldaj avsan da, hyamd ch gelee hevreg, jild3 avaad 105000tug, neg avahu 3avahuul gesen ug, neg bol chanartai oyood 105000tuguur W
Зочин · 2015/08/29
Manai huuhediin duremt huvtsas zuvhun endees avah zagvartai, hagas jil blohgui uragdaad bsiimaa,
Зочин · 2015/08/29
Tegeed avahgui bsan ni deer gejuu,