“Хэцүү анги” киноны Сувдын дүрээр олны танил болсон Э.Уянга "UBS" телевизийн хөтлөгчөөр ажилладаг. Түүний хайртай залуугаар Ц.Чойжилсүрэн тодорч байсан. Хайрын баяраар Чойжоо хайрт бүсгүйгээ олны өмнө баярлуулж олны хайрыг татаад авсан удаатай. Тэгвэл өнгөрсөн онд хамтдаа Австри улсад суралцахаар явсан тэд хайрын романсаа төгсгөөд иржээ.

Э.Уянгаа өөрийн цахим жирэмсэн мэт зургаа "хөл хүнд" хэмээн олны хүртээлж болгож дараа нь болохгүй зүйлээрээ тоглосон байна гэж уучлалт хүсч байсан. Хосуудын салалтын шалтгаан үүнээс болсон уу, аль эсвэл өөр шалтгаан байсан уу гэдэг нь одоогоор нууц хэвээр байна.

Ямартай ч хөтлөгч Чойжоо өнгөрөгч сард харилцаагаа салсан тухай олонд дэлгэсэн юм. Өдгөө тэд эх орондоо ирсэн бөгөөд ажлаа хийж явна. Ойр, дотныхон нь тэднийг эргэн нийлж магадагүй гэх таамгийг дэвшүүлж буй ч хөтлөгч залуугийн найзууд нь "илүү мисс" бүсгүйг заяаны ханиараа сонгохыг зөвлөөд байгаа гэнэ шүү.

Д.Ана