Жүжигчин Г.Ундармааг танихгүй хүн ховор. Хошин урлагаасаа хөндийрч, сайн үйлсэд өөрийн цагаа зарцуулах болсон. Үүнийхээ хажуугаар өөрийн найруулсан дэлгэцийн бүтээлээ үзэгчдийн хүртээл болгохоор хөдөлмөрлөж яваа. Хийж, бүтээсэн ажлаа цаг ямагт олон түмэнд тайлагнадаг нээлттэй эмэгтэй.

"Ганц бие бүсгүйчүүд" киногоороо үзэгчдээс чамгүй өндөр үнэлгээг авсан жүжигчин бүсгүй маань өнгөрөгч өвөл "ТЮТЮ" уран сайхны киног амилуулсан. Харин "Single ladies" киноныхоо хоёрдугаар ангиа олонд дэлгэхээр цаг нарнгүй ажиллаж байгаа тухайгаа дуулгасан. Уг кинондоо "шийдсэн хүүхэн" хэмээн хоч зүүгээд авсан тэрбээр олонд үргэлж сэтгэлийн дэм, урам зориг хайрладаг. 

Тэгвэл энэ удаад өөрийн залуу нас, гал халуун хайрынхаа зургийг олонд сонирхууллаа.

О.Ариун