20-р зууны эхэн үеийн үзэсгэлэнт бүсгүйчүүдийн хар цагаан зураг урлаг сонирхдог хүмүүсийн анхаарлыг маш ихээр татдаг биз ээ. Орчин үеийн гоо бүсгүйчүүдтэй 20-р зууны эхэн үеийн эмэгтэйчүүд өрсөлдөхүйц сайхан болох нь энэ гэрэл зургуудаас харж болно.

20-р зууны хамгийн халуухан бүсгүйчүүд

 

Эдгээр бүсгүйчүүд “Ziegfeld Follies” хэмээх жүжгэнд тоглодог байсан бөгөөд Нью-Йоркийн Бродвейд 1907-1931 оын үед болдог байжээ. 1932-1936 оны үед “Ziegfeld Follies” хэмээх радио нэвтрүүлэг явах болсон байна.

1. Зигфелд Флоренз (Ziegfeld Florenz) –Америкийн алдарт бизнес эрхлэгч, “Ziegfeld Follies” жүжгийн найруулагч юм. Герман цагаачийн хүү тэрээр Европ орныг зорьж үзэсгэлэнт бүсгүйчүүдийн эрэлд гарсан бөгөөд түүний анхны үзэсгэлэнт жүжигчин нь Анна нэрт кафены дуучин байсан юм. Зигфелд түүнд дурлаж тэд хуримаа хийсэн байна. Тэрээр АНУ-д эргэн очиж, Аннаг алдартай болгохыг хүсэж байсан ч Анна үзэсгэлэнтэйгээс гадна ухаалаг бүсгүй байсан байна. Тэрээр нөхөртөө Францын олон төрлийн шоу харуулж, АНУ-д ийм зүйл хийхийг санал болгосон ажээ.



2. Үүний үр дүнд “Ziegfeld Follies” жүжиг үүссэн бөгөөд дээд зэрэглэлийнхэн ихээр үздэг байсан байна. Тухайн үеийн алдарт жүжигчид энэ жүжгээр олны танил болж байсан ажээ.



3. Жүжигт оролцож байсан эмэгтэйчүүдийг ихэнхидээ “Зигфелдийн эмэгтэй” хэмээн дууддаг байжээ. Тайзан дээр дэрвэгэр даашинзтай гарч ирдэг байсан байна.



4. Зигфелд охидын сонгон шалгаруулалтыг өөрөө хийдэг байжээ. “Би тэдний царайг харахын өмнө тэдний алхалтыг хармаар байна. Өөрийн эмэгтэйлэг байдлыг хэрхэн харуулж байгааг харах бөгөөд царай, бие гэхээсээ илүү алхалтанд тэдний секси байдал нуугдаж байдаг” хэмээн тэрээр хэлжээ.



5. 1907 онд хамгийн анх “Ziegfeld Follies” тайзны бүтээл болсон бөгөөд 50 орчим үзэсгэлэнт бүсгүйчүүд оролцсон байна.Ингээд Зигфелдийн эмэгтэйчүүд төгс төгөлдрийн стандартад шинэ урсгалыг гаргаж иржээ.



6. Мөн Зигфелд  сурталчилгааны мастер болжээ. Түүний жүжигчдээс тайз дэлгэцийн олон авъяастан, алдартангууд төрсөн. Анна өдөр бүр сүүнд усанд ордог бөгөөд хэрвээ сүү нь гашилсан байвал буцаадаг  гэнэ. Анна Хельд хамгийн алдартай эмэгтэй болсон бөгөөд түүний гэрэл зургууд өдөр бүр сэтгүүл, сонингийн хуудсыг чимэглэх болжээ.



7. Тэрээр аливаа зүйлийг төгс хийдэг, нямбай нэгэн байхаас гадна маш хүүхэмсэг байсан байна. Ли Дэвис  өөрийн номондоо “зигфелд өөрийн үзэсгэлэнт жүжигчидтэй унтах дуртай байсан” гэжээ.



8. Эцэст нь Анна нөхрөөсөө салсан байна. Харин Зигфелд хуучин байрныхаа доод давхарт байр худалдан авч шинэ эхнэртэйгээ амьдрах болжээ. Тэрээр олон жилийн турш Лилиантай амьдарсан боловч хуримлаагүй. Харин  1914 онд тэрээр жүжигчин Билли Берстэй гэрлэжээ.



9. Зигфелдийн бүх эмэгтэйчүүдийн зураг Нью-йоркийн гэрэл зурагчин Альфред Чейни Жонстонд бий. Ихэнхи зургуудыг саяхныг хүртэл нууцлаж байсан байна.



10. Түүнийг нас барсны дараа жүжгийнхэн нэрийг ашигласан тоглолтууд ихээр болдог байсан ч өмнөх амжилтыг хэн ч авч чадаагүй ажээ.



































































































Эх сурвалж: www.Caak.mn