Урлагийн салбарт хөл тавиад удаагүй ч өвөрмөц хоолой, донжоороо үзэгчдийн аль хэдийний танил болсон дуучин С.Хишигжаргалыг залуус андахгүй танина. Тэрбээр "Universe best songs" наадмын тайзнаас уран бүтээлээ туурвидаг байсан бол биө даасан уран бүтээлээрээ үзэгч, сонсогчдодоо хүргэдэг болсон дууч бүсгүй энгийн амьдрахыг хүсдэггүй нэгэн. Тодруулбал, цохилох зүрх, цаг зав, хөрөнгө гээд бүх зүйлээ шингээж уран бүтээл бүтдэгийг ойлгосон гэдэг.  Энгийн амьдрахыг хүссэн бол клип хийлгэх мөнгөөрөө хэрэгтэй зүйлээ худалдаж аваад амьдарч болох байсан. Гэхдээ ингэвэл би хүсэл, зорилго мөрөөдлөө хуурсан болно. Дуртай зүйлээ хийж байж тайван амьдарч болохыг ойлгосон хэмээсэн удаатай.

Тэгвэл ихийх хийж бүтээх хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэсэн тэрбээр "өнгөт үрэл"-үүд болох Киви хамтлагийн Агийг орлохоор болсон тухай чих дэлслээ. Монголжуу төрхтэй Агий амрагийн явдлаасаа болж хамтлагийн продюсерээсээ зэмлэл хүртэж, хамтлагаасаа хөөгдөх дээрээ тулаад байгаа гэнэ шүү. 

Д.Ана