Авъяас нь хожуу илэрсэн ч олноо танигдсан дуучин
2013/06/26
“Хонгор чамдаа”, “Алсаас чамдаа ”, “Санах тусмаа дуулаарай” гэх эхлэлтэй олон дууны эзэн МУСТА дуучин Д.Намсрайноров. Тэрбээр нийтийн дуучидын залуу үеийнхний тэргүүн эгнээнд зүй ёсоор бичигдэх билээ.
Урлагийнхан тэр дундаа дуучидын авъяас багаасаа л илэрч түүнээ хөгжүүлсээр урлагийн замд орсон түүхтэй байх нь элбэг. Харин дуучин Д.Намсрайноровын хувьд 17 настайгаа дуулж эхэлсэн бөгөөд түүнийг урлагт хөтөлсөн хүн нь түүний ээж гэдэг. Түүний ээж сайхан дуулдаг хүн бөгөөд хүүгээ сумынхаа “Соёлын төв”-рүү хөтөлж урлагийн замыг нь нээсэн байна.
Дуучин маань тэр цагаас л авъяасаа нээж улмаар СУИС-д элсэж мэргэжлийн дуучин болсон замналтай. Түүнийг урлагт орж ирэхэд “хөмсөг” нь бусдаас ялгаж тодотгодог байсан гэхэд хилсдэхгүй. Ийнхүү урлагийн авъяасаа хожуу илрүүлсэн ч дуучин Д.Намсрайноров өдгөө олноо хүндлэгдсэн уран бүтээлч болсон билээ.