Зальтай зарим нь бусдын нэгжийг хулгайлжээ
2013/06/27
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар иргэдийн санал өгөх идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор үүрэн телефоны оператор байгууллагууд санал өгсөн сонгогч бүрт 1000 төгрөгийн нэгжийг үнэ төлбөргүй олгосон.
Саналаа өгсөн иргэд 130808 дугаарт 12 орон бүхий кодыг илгээж мянган төгрөгийн нэгж авах байсан ч зарим иргэд нэгжээ авч чадаагүй бөгөөд нэгж нь орохгүй байгаад гайхаж бухимдсан иргэд цөөнгүй байсан. Учир нь овсгоо самбаатай, сэргэлэн иргэд өөрийн нэгжний эрх бүхий кодын сүүлчийн дөрвөн орныг өөрчлөн тусгай дугаарт илгээж бусдын нэгжийг илүүчилснээс ийм хэрэг үүджээ. Нэгжээ авч чадахгүй бухимдах иргэд байхад хэдэн арван мянган нэгжний эзэн болж баярлан суугаа нэгэн ч байгаа бололтой.
Сонгогчдын ирцийг нэмэгдүүлэх зорилгоор тэрбум гаруй төгрөгийг үрэн таран байж гаргасан энэхүү шийдвэр хэнд, ямар ашигтай байсан нь оньсого хэвээр үлдэв. Ямартай ч олны хардалт дагуулсан уг шийдвэр зарим иргэдийг горьдоосон, бас цөөнгүй хүнийг баярлуулсан явдал болж өнгөрлөө.
news · 2013/07/11
kOBePj wow, awesome article.Really thank you! Awesome.
news · 2013/07/09
*LbboK Thank you for your article. Much obliged.