Сар шинийн баярыг тохиолдуулан хот хөдөөнөөс ирж очих зорчигчдын эрс тоо нэмэгддэг. Энэ үеэр “Авто тээврийн газар”-аас ямар арга хэмжээ авч байгаа талаар болон “Драгон” төвийн зохион байгуулагчдаас нэмэлт унаа машин хэрхэн гаргах болсон талаар тодрууллаа.

 
Баянхонгор, Өвөрхангайн болон бусад аймгуудын чиглэлд:
Өглөө 08:00 цагаас эхэлж явна.

Баянхонгор руу өдөрт нэг автобус явдаг байсан бол заримдаа дөрвөн автобус гарч байгаа.

Дархан, Эрдэнэтийн чиглэлд:
Өглөө 10:00 цагаас эхэлж явна.

Энгийн үед Эрдэнэт рүү 01 цаг 30 минутын зайтай, Дархан руу 01 цаг тутамд автобус хөдөлдөг байсан бол шинийн 1, 2-нд 30 минутын зайтай явахаар гэнэ. Ийнхүү  “Авто тээврийн газар”-аас иргэдийнхээ уламжлалт цагаан сарын баярын үеэр хот хоорондын зорчигч тээврийн тоог нэмэгдүүлж ажиллахаар болсон байна.

Э.Цэнд-Аюуш