14 насандаа мисс болсон жүжигчин Б.Хуланг танихгүй хүн үгүй биз ээ. Айлын дундах хүүхэд тэрбээр өдгөө хоёр хүүхдийн ээж болсон.  Гэрийнхнээсээ хамгийн хөдөлгөөнтэй нь байсан гэдэг. Монголын үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн эгнээнд тэргүүнд бичигддэг жүжигчин бүсгүй маань анх удаагаа том охиныхоо зургийг дэлгэлээ. Дунд сургуульд байхдаа фото мисс болж байсан Б.Хуланг хуулбарласан юм шиг адилхан юм аа. Түүний охин энэ жил гуравдугаар ангийн сурагч болсон гэнэ шүү.  

Миний охин чинь саяхан л нэгдүгээр ангид орж байсан одоо гуравдугаар ангийг босгыг давлаа. Миний онц охин улам онц сураад ээжийгээ аз жаргалаар дүүрэн байлгана гэнээ. Миний хайрын бурхан минь сурлагийн өндөр амжилтыг хүсье хэмээн өөрийн сэтгэлийн үгээ найзуудтайгаа хуваалцсан юм. Түүний охинд томоос том амжилтыг хүсэн ерөөе.

О.Ариун