2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр  Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр  нийт 400 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  282 дуудлага бүртгэгдсэн байна.  Үүнээс ХАБАЖЭГХэрэг 12  бүртгэгдэж , 17 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-0, явган зорчигч-12, зорчигч-5 .  Зам тээврийн осолд 7 хүүхэд өртсөн үүнээс сургуулийн насны 5, сургуулийн өмнөх насны 2. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлггөөнд оролцсон явган зорчигч 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 37 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн. Замын цагдаагийн алба хаагчид нь гудамж замд хийсэн хяналт шалгалтаар 2722 хүнийг 55 сая 126 мянга 700 зуун төгрөгөөр торгож арга хэмжээ авч ажилласан байна.

 

Тухайлбал: ХУД-ийн нутаг Наадамчдын зам, 118 дугаар сургуулийн урд замд Нийтийн зорчигч тээврийн нэгтгэлийн Daewoo BS 106 маркийн автобусны жолооч Т нь Т.Приус маркийн С жолоочтой авто машинтай мөргөлдөж 10 настай эрэгэй Б нарын 5 хүн гэмтсэн.

ХУД-ийн нутаг 3 дугаар хорооны байрны урд 49 дүгээр байрны зүүн замд Т.Приус маркийн авто машины жолооч О нь явган зорчигч 05 настай эрэгтэй М-г мөргөж гэмтээсэн. Явган зорчигч М нь ганцаараа явж байсан. \МУ-ын ЗХАБТх-д 13.2.7.эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, \54.6.Энэ хуулийн 13.2.7-д заасныг зөрчсөн нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчилд хүргэсэн бол эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна\. гэж заасан . Хичээл сургууль эхэлж замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн энэ үед эцэг эхчүүд та бүхэн өөрсдийнхөө хүүхдийн амь нас эрүүл мэндийн төлөө хууль дүрмээ баримтлах хэрэгтэй.