П.Эрдэнэбат: Бидэнд жолооч нарт өршөөл үзүүлэх талаар ямар ч үүрэг, чиглэл өгөөгүй
2015/09/03
Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын хуралдаан өчигдөр болж Ерөнхийлөгчийн тавьсан хоригоос бусад заалтийг яаралтай хэрэгжүүлэх чиглэлийг хуулийн байгууллагуудад өгсөн.
Үүний нэг нь энэ оны долоодугаар сарын 2-ноос өмнө цагдаагийн байгууллагад захиргааны журмаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан иргэнийг Өршөөлийн хуульд хамруулж, жолооны үнэмлэхийг нь сэргээн олгоно гэсэн заалт юм.
Бид энэ заалт хэзээнээс хэрэгжиж эхлэх, хэдэн хүн өршөөгдөх талаар ЦЕГ-ын лицензийн төвийн дэд дарга, цагдаагийн хурандаа П.Эрдэнэбатаас тодруулахад, “Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссоос бидэнд хэзээнээс эхлээд, ямар байдлаар өршөөл үзүүлэх талаар ямар нэгэн үүрэг чиглэл өгөөгүй байна. Гэхдээ манайд Захиргааны журмаар долоодугаар сарын 2-ноос өмнө эрхээ хасуулсан нийт 82 мянган хүн бүртгэлтэй байдаг. Бүгдээрээ өршөөлийн хуульд хамрагдах боломжтой" гэсэн юм.
Дашрамд дуулгахад, Өршөөлийн хуульд зөвхөн захиргааны журмаар эрхээ хасуулсан иргэд хамрагдаж өршөөгдөх боломжтой. Харин хүний амь насанд хохирол учруулж эрүүгийн хэрэгт холбогдон эрхээ хасуулсан иргэд өршөөгдөх боломжгүй гэж бусад эх сурвалжууд мэдээлсэн юм. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
Т.Болор
erka · 2015/09/03
Uursduusuu bolj arhi uuj bgad erhee hasuulsan humuisd urshuul uzuuleej bolohguiee tiim ym bol arhi uulgui mashin barihgui uasan ym be urshuul uzuulj herhevch bolhgui