​Сайн байцгаана уу, Миний найз залуу намайг хуурах завдал ч байхгүй, хуурах ч хүн биш л дээ. Надад маш их хайртай. Сексийн ямар ч асуудал байхгүй.

Гэхдээ л хүн болсон юм хойно энэ сайтад олон юм уншиж сонссоор байгаад хөөрхөн хар төрөөд байх юм. Юу гэхээр бид секс хийсний дараа 2 ч удаа эрхтэн нь аймар сонин хорсоод, шээс нь хүрээд ч байгаа юм шиг байна гээд жорлон руу гүйгээд очоод маш удаан зогсож байгаад ирж байсан. Идээ юм хум бол гараагүй байхаа, Миний ажигласнаар алкохол хэрэглэсэн үеийн сексийн дараа болсон 2 тохиолдол. Гэхдээ урьд нь тийм юм болж байгаагүй болохоор л гайхаад байна л даа. Ямар учиртай юм бол, ийм зүйл тохиолдож байсан уу.