Мисс Б.Төгс-Амгалан "Miss Globe Canada" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоно
2015/09/04
Та бүхний сайн мэдэх "Аз молл" хүүхдийн их дэлгүүрийн гүйцэтгэх захирал "Miss world mongolia-2015" тэмцээнд амжилттай оролцсон Б.Төгс-Амгалан эх орноо төлөөлөн "Miss Globe Canada" тэмцээнд оролцохоор болжээ.
Тэрбээр Монголд болсон шалгаруулалтад тэнцэж ийнхүү дэлхийн олон орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөхөөр Канадын Торонто хотыг зорилоо. Монголын үзэсгэлэнт бүсгүйүчүүдийн нэг сайхан бүсгүй маань "Азтай хүүхэд" сангийн үүсгэн байгуулагч хүмүүнлэгийн ажлыг хэнээс ч илүү сайн хийдэг нэгэн. Гэхдээ хийсэн ажил болгоноо бусдад зарлаад байдаггүй даруухан зантай.
Чадварлаг удирдагч гэдгийг нь түүний удирдаж яваа компанийн үйл ажиллагаанаас тодоос тод харагдаж байгаа юм. Мөн боловсролтой мисс байж болдог гэдгийг харуулж буй томоохон төлөөллүүдийн нэг билээ. Тэрбээр зөвхөн гадаад үзэмжиндээ анхаараад байдаггүй бөгөөд мэдлэг боловсрол, хүмүүнлэг энэрэнгүй байхыг ч мартдаггүй шүтлэгтэй гэсэн шүү.
Ингээд түүнд уншигчдынхаа өмнөөс тэмцээнд нь амжилт хүсье.
Сэтгэгдэл устгуулах хүсэлт илгээх