Гадаадад багагүй хугацаагаар ажиллаж, амьдарч байгаад ирсэн дуучин Р.Лхамаа эх орондоо ирээд уран бүтээлдээ орсон.  Олноо мисс дуучин хэмээн алдаршсан тэрбээр  “Бодол”, “Холын шувууд орхиод явсан”, "Би чинийх", "Уярлын аяс" зэрэг дуугаараа олныг уяраагаад авсан.

Урлагийн эмэгтэйчүүдээс дээгүүр боловсролтой дууч бүсгүй. Дуулах нь угтаа түүний хобби нь. Бизнес эрхэлдэг тэрбээр багаасаа урлаг уран сайханд өөрийнхөө авьяасыг сойсон. Тиймээс ч урлагаа бүр орхиж чаддаггүй гэдэг. Тэгвэл мисс, дуучин, бизнесмэн бүсгүй маань "усан дотор унтдаг" гэнэ шүү.

О.Ариун