Гаальчид хар тамхи илрүүлэв
2015/09/07
Гаалийн Ерөнхий газрын Гаалийн зөрчил, шуурхай хяналтын алба болон Буянт-Ухаа дахь гаалийн газрын ГУБ нарын хамтарсан ажиллагааны дүнд 4 грамм метамфетамины төрлийн сэтгэцэд нөлөөт бодисыг Хонг Конг-Улаанбаатар чиглэлийн зорчигч хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж, таслан зогсоов.
Сүүлийн үед БНХАУ-ын Бээжин, Хонг Конгийн чиглэлийн нислэгээр, Эрээн-Замын Үүд чиглэлийн автозамаар Монгол Улсад ирж буй зорчигчдын дунд метамфетамины төрлийн “мөс” гэх сэтгэцэд нөлөөт бодисыг гар тээш, эд зүйл, өмссөн хувцас хэрэглэлдээ нууж хууль бусаар нэвтрүүлэх зөрчил нэмэгдэх хандлагатай байгаа тул газар хороодын чиглэл хариуцсан албад, зорчигч, тэдгээрийн ачаа тээшинд хяналт шалгалт хийж буй ГУБ нар анхаарч ажиллана уу.
Эх сурвалж: ГЕГ
zochin · 2015/09/07
Mungunii tuluu nudee uhaad uguuscj butsahgui boljee yanaa