Сэрэмжлүүлэг: Гэртэйгээ хамт шатжээ
2015/09/08
Өнгөрсөн хоногт нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 4 удаагийн техникийн болон ахуйн холбогдолтой осол 1 нийт 5 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн байна. Тухайлбал,
Объектын гал түймэр: 2015.09.07нд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны задгайн 563 тоотод иргэн Н.Балжиннямын 8 ханатай гэр шатаж байсныг унтраасан. Уг гал түймэрт иргэн Н.Б /50 орчим настай, эр/ нас барсан.
Аврах ажиллагаа: 2015.09.07нд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз захын зүүн талд Петровис ШТС-ын дэргэд иргэн Золбаяр /30 настай, эр/ траншейны нүхэнд унасан байсныг нийслэлийн Аврах ангийн 7 албан хаагч гаргаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТөвд хүлээлгэн өгсөн.