Нэгэн үе хошин урлагт Амбий, Бооёо, Аси, Хүрлээ гэсэн нэрс салгаж боломгүй тийм л тод сонсогддог байж. Гэвч уран бүтээлчид маань цагийн аясаар өөр өөрийн уран бүтээлийг хөөж,  хамтлагаасаа өрх тусгаарласан. Гэхдээ хошин урлагийн тайзаа уран бүтээлээ орхиогүй юм.

         Энэ удаад жүжигчин Хүрлээгийн багын мөрөөдлийг задалж байна. Тэрбээр багадаа сэтгүүлч болохыг чин сэтгэлээсээ хүсдэг байсан гэдгийг тэр бүр олон хүн мэдэхгүй бизээ. Тиймээс бид ийнхүү жүжигчин Хүрлээгийн багын мөрөөдлийг задлахад хүрлээ. Өдгөө тэрбээр жүжигчин мэргэжлийг сонгож энэ салбартаа өөрийн орон зайгаа хэдийнэ бий болгож чадсан авъяаслаг нэгэн.   

            Тэрбээр СУИС-д жүжигчин С.Өлзийхүү, Л.Дэмидбаатар, С.Бямбацогт, Ж.Оюундарь, Н.Сарантуяа нартай нэг ангид төгссөн байдаг. Түүний мэргэжлийн багш нар нь “Говийн зэрэглээ” киноны Арслан буюу найруулагч Г.Доржсамбуу,  “Гарын таван хуруу” киноны Шагдарын дүрд тоглосон жүжигчин Л.Лхасүрэн нар гэнэ.     

Б.Хорлоо