​Монгол ардын язгуур урлаг бий биелгээг Геннисийн номд бүртгүүлэхээр болжээ. Үндэсний их баяр, наадмын нээлтэд 5000 бий биелээч зэрэг бийлж, амжилтаа Геннист бүртгүүлэх аж.

Энэ талаар холбогдох хүмүүс нь өчигдөр мэдээлэл өглөө. Жил, жилийн наадмын нээлт өмнөх жилүүдийнхээс өвөрмөц, шинэ содон гэнэтийн бэлэгтэй байдаг. Харин энэ удаа монгол ардын язгуур урлагаа Геннисийн номд бүртгүүлж, дэлхийн дээд амжилт тогтоохоороо онцлогтой болох гэнэ. Үүнээс өмнө Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор 800 морин хуурч, 800 уртын дууч нэгэн зэрэг дуулж, хуурдан Геннист бүртгүүлж байсан бол өнгөрсөн жилийн наадмаар 605 мянган бөх барилдаж геннист бүртгүүлж байв.