Монгол улсын Гавьяат жүжигчин Л.Одончимэгийн анхны хайр, Монголын кино урлагийн авьяаслаг жүжигчин, дуу оруулагч, сэтгүүлч Н.Зориг арав гаруй жил хэвлэл мэдээлэл болоод кино урлагаас эрүүл мэндийн чөлөө авсан билээ. 

 

 

"Санаж яваарай кино"-ны ах дүү Мөнхөө, Мөнх-Од. Сонирхолтой нь энэ фотог Шаравдорж оператор кино камераар авч байжээ.  
Монголын алтан үеийн кинонд өөрийн дүр төрхөө хэдийнээ мөнхлөөд авсан Н.Зоригтод МУСТА цол тэмдгийг олгосон байна. Энэ талаар жүжигчин Ө.Мөнгөнтулга "Баяр хүргэе!!! Бас гайхмаар ч юм шиг,Н.Зориг хэмээх энэ жүжигчин дөнгөж өнөөдөр МУСТА цол авч байна…" гэж олонд дуулгав.

О.Ариун