Сүүлийн үед жүжиглэхээсээ илүү хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлж нийгмийн салбарт ажиллах болсон Г.Ундармааг танихгүй хүн үгүй. Тэрбээр тайзны уран бүтээлээсээ чөлөө авч дэлгэцийн бүтээлд хүч үзэж яваа. 

"Single ladies", "Тю тю" зэрэг киногоо үзэгчдийн хүртээл болгож чамгүй өндөр үнэлгээг авсан. Тэгвэл өдгөө "Single ladies"-2 бүтээлээ толилуулахаар ажиллаж байгаа гэнэ. Эмэгтэйчүүдийн дуу хоолой болж, нийгэмд байдаг ч гэлээ эл болоод байдаггүй сэдвийг сонгон бүтээлээ амилуулдаг. 

Олноо хөөрхөн хэмээгддэг түүний шинэ төрхийг энэ удаад сонирхуулья.

О.Ариун