Засаг дарга нар ажлаа тайлагнаж байна
2013/01/20
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн хороодын Засаг дарга нарын тайлангийн хурал өнөөдөр эхэлж байна. Энэ сарын 25-ныг хүртэл үргэлжлэх уг хурлаар хороодын Засаг дарга нарын 2008-2012 онд дэвшүүлсэн зорилт, хэрэгжилт, үр дүнг хэлэлцэх юм.
Мөн иргэдийнхээ ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бий болгох чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэх аж.
Энэхүү тайлангийн хурлаар өнгөрсөн хугацаанд бий болсон ололт, амжилтаа бататгах, алдаа дутагдлаа засаж сайжруулах, цаашид хороо, дүүргээ хөгжүүлэх, амьдрах орчин нөхцөлөө сайжруулах чиглэлээр олон шинэ ажлуудыг эхлүүлэх юм. Улмаар дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулан хэрэгжүүлэхэд иргэдийн санал, санаачилга, оролцоо чухал ач холбогдолтой аж.
Г.Долгорсүрэн