Монголын улс төрийн гол тоглогчоор зургаан жилийн дараа Намбарын Энхбаяр дахин тодорлоо. Түүнийг шоронд хийгээд ч зургаан жил л тогтоон барих хүч бусдад нь оршиж байж. Одоо Засгийн газар, УИХ-ын хувь заяа зөвхөн Н.Энхбаярын гарт байна. “Маргааш” болох сонгууль ч мөн адил. Цаашилбал, Монгол улсад мөнгө орж ирэх эсэх, эдийн засгийн хямралыг гэтлэх эсэх, залуус итгэл үнэмшил, үзэл бодлоороо улс төрд алхах эсэх, ард түмэн ажилгүйдлээс ангижрах эсэх, авлига асан дүрэлзэх эсэх, иргэд төрд итгэх эсэх гээд нийгмийн хөгжлийн суурь асуудлууд түүнээс хамаарч байна. Үүнийг нотлох энгийн бөгөөд ойрын баримт бол Өршөөлийн хууль. Засагдах, засагдахгүй нь хамаагүй. Энэ хууль Монгол төрийн босгоор алхаад ороод ирсэн нь аймшиг юм.

Одоо, улс төрд хамгийн том хожил авч чадаж байгаа Н.Энхбаярыг албан тушаалын хэнээтнүүд, аялдан дагалдагчид, урвагчид, өш хонзонтнууд олон арваараа дэмжиж эхэллээ. АН, МАН, МАХН, МҮАН, ИЗНН, Иргэний хөдөлгөөнүүд, их хуралд суудалгүй намууд, бие даагчид гэхчилэн улс төрийн бүх өнцгөөс түүнд хүч нэмж байна. Тэднийг нэгтгэж байгаа хүчин зүйл ньӨШӨӨ АВАЛТ. Яагаад ийм зүйл болчихов?

Олон хүний олж харж байгаагаар, жаран нас шүргэж яваа Н.Энхбаярын толгойд өшөө авалтын “мангар том” мастер план бүрэлджээ. Ц.Элбэгдоржтон, С.Баяртангуудаас амьддаа амжиж өшөө авах зорилго л түүнд үлдэж. Түүнийг дагаж, дэмжиж буй хүмүүст өшөө авалтын ХУВИЙН ТЭМДЭГЛЭЛ бас байх аж. Ажилд орж чадаагүй, сонгуульд нэр дэвшээгүй, намдаа тоогдоогүй, олигтойхон тендер хусаагүй, авлигын хэргээр шоронгийн хаалга татчих гээд байгаа гэхчилэн хувийн шалтгаанаар нь Н.Энхбаярын багт багтаж байгаа улс төрчдийг хэдэн бүлэгт хувааж болмоор санагдана. Тэдний нийтлэг шинж нь өшөө авалтын сэтгэхүй. Даргаас, найзаас, намаас гэх мэт. Эсвэл Н.Энхбаярын хонзонг тайлалцаж, өөрөө ТОМРОХ ХҮСЭЛ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “төрүүлсэн” МАХН-ын дотоод улс төрөөс гадна хоёр том нам дээр яг үүнтэй төстэй үйл явц өрнөж байна. Н.Энхбаярын намыг “хийсэн” МАН-аас түүнд хандарч буй улс төрчид эхнээсээ ил болж эхэллээ. МАН-ын нарийн бичгийн дарга асан, тус намаас УИХ-д сонгогдож байсан Ж.Сүхбаатар гэдэг залуу хамгийн сүүлд “удирдагчтай” хамт байгаагаа олон нийтэд “зарлав”. Хойд Солонгос маягийн бишрэн шүтсэн “аялгатай” түүний пост сүүлийн хэд хоног нийгмийн сүлжээнд газар авлаа. Хүн өөрийн дотоод итгэл үнэмшил, үзэл бодлоороо улс төрийн аливаа үйл хэрэгт оролцож болох ч энэ цаг үеийн залуусын сонголтыг харахад тэс өөр мэдрэмж төрөөд байна. Энэ бол зүгээр л ганцхан жишээ. Бүлэг фракциараа Н.Энхбаяртай нэгдэх,ЭВСЭХ ХҮСЭЛТЭЙ ТОМ МАСС Ардын намд бий болсон нь 

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ үзнэ үү