Мисс Т.Туяамаа хайртай залуутайгаа учирч Австрали улсыг зорьсон билээ. Сүүлийн үед хайртай гэргий, найз бүсгүйнхээ нэрийг  биен дээрээ шивүүлдэг моод  дэлгэрсэн.  Энэ моодыг түүний хайрт н.Төр-Эрдэнэ чээжин дээрээ нэрийг нь мөнхөлж гал халуун хайраа илэрхийлж олонд гайхуулаад авсан удаатай.

Хайрандаа умбаж яваа загвар өмсөгч бүсгүй "Цуурхал гэдэг бол үзэн ядагчид эхлүүлж, мангарууд тарааж, тэнэгүүд итгэдэг зүйл. Тиймээс өөрийнхөө үнэ цэнийг хамгаалж, тэдний хоосон яриаг тоосны хэрэг огт байхгүй" хэмээн бухимдаж цухалзав. Ийнхүү тэрбээр "цуурхал" тараагчдад сануулга өглөө.

О.Аруин