50 ортой төрөхийн эмнэлгийн барилга царцаагдсан байдалтай байна
2015/09/15
Дорноговь аймагт гурван жилийн өмнө ашиглалтад орох байсан 50 ортой төрөх эмнэлэг өнөөдрийг хүртэл баригдаж ашиглалтад ороогүй царцаагдсан байдалтай байна.
Тодруулбал, 2012 онд ЭМЯ-ны захиалгаар “Мон Инж Бар” ХХК гүйцэтгэхээр улсын төсвөөс нэг тэрбум 200 сая төгрөг авч барилгын ажлыг эхлэхээр болсон байна. Гэтэл төсөв санхүүгээ бүрэн бүтэн авсан хэрнээ өнөөдрийг хүртэл баригдаагүй байгаа аж. Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг одоогийн байдлаар 25 ортой төрөх тасагтайгаар ачаалал ихтэй ажиллаж байна. Тус аймагт 2012 онд 50 ортой гурван давхар эмнэлэг баригдахаар тендер зарлаж улсын төсвөөс нэг тэрбум 200 сая төгрөгийн санхүүжилтийг “Мон Инж Бар” компанид өгсөн байна. Харин энэхүү барилга одоог хүртэл ашиглалтанд оролгүй дөрвөн жилийг угтаж байгаа сайншандын нэгдсэн эмнэлэг тулгарч байгаа хамгийн том асуудал болоод байна.
Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын дарга У.Отгонбаяр: Аймгийн эрүүл мэндийн газраас 2013 “Мон Инж Бар” ХХК-ыг шүүхэд өгсөн. Энэхүү компанийг өөрийн хөрөнгөөрөө эмнэлэгийн барилгын ажлыг бүрэн дуусгах шүүхийн шийдвэр гарсан ч барилгын ажил зогссон хэвээрээ байгаа. Бид нарыг залгахаар утсаа авдаггүй, холбоо барьж болдоггүй компани байгаа юм.
Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг “ Энэ барилгын ажил манай аймагтай ямар ч холбоогүй. Эрүүл мэндийн яам гэрээ байгуулсан учраас бидэнд ямар нэгэн хариуцлага, мэдээлэл байхгүй байна. Харин бидний зүгээс ашиглалтанд оруулах шаардлагыг маш сайн тавьдаг. Энэ барилга ашиглалтанд орох уу эсвэл энэ чигтээ царцах уу гэдгийг эрүүл мэндийн яам мэднэ” гэв.
Эрүүл мэндийн, спортын сайд Г.Шийлэгдамба Дорноговь аймагт ажиллах үеэр царцаагдсан эмнэлэгийн барилгын асуудлыг шийдэж өгөхийг хүссэн байна. Тэрбээр хэлэхдээ энэ оны 12дугаар сарын 31-ны өдөр төрөх эмнэлэгийг хүлээлгэн өгөхөөр болсон гэнэ шүү.
Нэгдсэн эмнэлэгийн төрөх тасгийн ачаалал их байгаагаас хүндрэлтэй төрсөн эхийг нэг хонуулаад эмнэлэгээс гаргадаг. Харин 50 ортой төрөх эмнэлэг ашиглалтанд орвол сувилгаа эмчилгээ шаардлагатай байгаа эхийг бүрэн тэнхэрхэд шаардлагатай бүх эмчилгээг хийх боломжтой болно. Тиймээс төрөх эхчүүдээс дөрвөн жилийн хугацаанд хулгайлсан нэг тэрбум 200 сая төгрөгийг эргүүлэн төлөх нь “Мон Инж Бар” компаний ерөнхий инженер н.Мөнхтүшигийн үүрэг хариуцлага болж байгаа юм.
Зочин · 2015/09/16
МОНГОЛЫГ ХЭДЭН ТҮМЭЭР НЬ АЛДАГ МАН-ЫН УЛААН ХАМГААЛАГЧИД ХУЖАА ЦУСТАЙ УЛСУУД БАЙДАГ БАЙХ. ИЧИЖ ҮХЭЭСЭЙ .ДООРХ ХУЖАА НАРЫН ЗУРАГ ЯГ АЛУУРЧИН МАН-ЫН УЛААН ХАМГААЛАГЧИД БОДИТ ДҮРЭЭРЭЭ БАЙНА. ӨӨР САЙХАНААР ХЭЛВЭЛ МОНГОЛЫН ЗАЯА ГОМДОНО БИЗ ДЭЭ