“Боолын гэрээ”, “Сайн уу амьдрал минь”, “Гоёлын даашинз” зэрэг цөөн хэдэн кинонд тоглосон О.Цэнгэлийг үзэгчид хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгчөөр нь илүүтэй сайн танина. Түүнийг МҮОНРТ-ийн Хүүхэд, залуучуудын редакцаас эрхлэн гаргадаг "Цоглог" хөтөлбөрийг олон жил хөтөлж байсныг өдгөө санаж буй биз.

Тэрбээр МУИС-ийн Утга зохиол судлаачийн ангийг төгссөн. О.Цэнгэл өөрийнхөө мэргэжлийг кино урлаг, уран сайхантай салшгүй холбоотой хэмээн үздэг. Таван жил гадаад амьдарч байгаад эх орондоо ирсэн даруйдаа кинонд тоглосон. 

.Сингапурт магистерт суралцсан  О.Цэнгэл "Хамтран амьдрагч", "Эр хүн болгож өгөөч" зэрэг уран сайхны киногоор үзэгчидтэйгээ уулзсан билээ. Цахим хуудсаараа жүжигчин залуустай үерхэж байгаа нь ч үл мэдэгдэх зургуудийг постлох болсон жүжигчин бүсгүй өөрийн хагас нүцгэн ялдам төрхөө олонд дэлгэв.

Д.Ана