“Маск” продакшны жүжигчин МУСТА П.Эрдэнэзаан жүжигчин болно хэмээн төдийлөн боддоггүй байжээ. Харин жүжигчин болох шийдвэрийг кино үзээд л гаргачихсан гэдэг.

Энэ шийдвэр нь хүүхдийн дэврүүн хүсэл биш гол зорилго нь болж түүнийхээ төлөө эргэлт буцалтгүй зүтгэснээр өнөөгийн амжилтын эзэн болсон түүхтэй. Жүжигчин П.Эрдэнэзааны гэр бүлийнхэн ихэнх нь  эдийн засагч мэргэжилтэй гэнэ. Тэрбээр гэр бүлээсээ ганцаараа урлагийн хүн болжээ.

               УДЭТ-аас уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн тэрбээр олон сайхан дүрээрээ үзэгчдэд хүндлэгдсэн билээ. Дуулах, бүжиглэх, жүжиглэх авъяастай түүнд нэгэн онцгой чадвар бий.  Тэр нь зураг зурах юм. Жүжигчин П.Эрдэнэзаан аль  гурав, дөрвөн настайгаасаа  зурж эхэлсэн бөгөөд наймдугаар ангид байхад нь Дүрслэх Урлагийн дунд сургуульд суралцах санал тавьж байсан гэдэг. Харин ирээдүйн жүжигчин маань энэ саналыг хүлээж аваагүй нь жүжигчин мэргэжилдээ тэмүүлснийх биз.

                 Тэрбээр уран зургийн цөөнгүй тэмцээнд түрүүлж, Орост үзэсгэлэнгээ гаргасан байдаг. Үүнээс харвал түүний зураг зурах авъяасын цар хүрээ харагдах юм.


Б.Хорлоо