Жүжигчин Т.Хулан Багаасаа эмээ, өвөөгийн гар дээр өссөн. Тэрбээр 77 дугаар дунд сургуулийг төгсөөд, жүжигчин мөрөөдөлдөө хүсэлдээ хөтлөгдөн СУИС-д орж 2004 онд төгссөн.  Сургуулиа төгсөөд "Х-түц" хамтлагийн жүжигчнээр ажиллаж, 2006 оны арван сард драмын театрт орсон юм.

Жүжигчин бүсгүй маань "Чиний эзгүйд", "Сарны нулимс", "Хайрын рекорд", "Зөрлөг" зэрэг олон киноны гол дүрд тоглож олны танил болсон. Драмын театр орсноосоо хойш нэлээд хэдэн жүжигт гол дүрийг бүтээсэн авьяаслаг нэгэн.

Тэрбээр "Go" студийн захирал Дашхүүгийн Галбаярыг ханиараа сонгосон. Хосууд хөөрхөн охин, хүүтэй билээ. Өнгөрөгч зургадугаар сард бүл нэмж дахин хүүнтэй болсон. Тэдний гэр бүлийн амралт ийн өнгөрдөг ажээ.

О.Ариун