Монголчууд бидний хиймор бахдалын бодит шүтээн болсон  “Түмэн хишигтэн” төсөлд зориулан Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч МУСТА Б.Чинбат “Түмэн хишигтэн” хэмээх симфони туульсыг туурвиж бэлэн болгоод байгаа билээ. Энэхүү симфони туульсын хөгжмийн найруулгыг хийлгэхээр Б.Чинбат өнгөрсөн сард Сингапурыг зорьсон бөгөөд энэ сарын 04-нд эх орондоо ирэх юм байна.

Түүнчлэн “Түмэн хишигтэн” симфони туульсыг "Үндэсний их найрал хөгжимчид"-ийн 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хөгжимчид, ДБЭТ-ийн 50 гаруй найрал дуучдын бүрэлдэхүүн бүхий 100 гаруй уран бүтээлчид хамтран бүтээснээрээ онцлог юм.

Хөгжмийн зохиолч Б.Чинбат, Үндэсний их найрал хөгжимчид, дуурийн найрал дуучид, Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын дуучин МУСТА Ц.Түмэнжаргал, ҮДБЭЧ-ын уран сайхны удирдагч, Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрлын ерөнхий удирдаач Н.Буянбаатар нарын хамтран амилуулж буй “Түмэн хишигтэн” симфони туульсыг 2013 оны 07 сарын 08-ны өдөр УДЭТ-ын гадна тайлбайд эгшиглүүлэх аж.