Дуучин Анугийн дүү Ч.Номинхолбоог зарим нэг хүмүүс сайн таниж байгаа байх. Тэрээр дуучин эгчийнхээ арын албаны ажлыг амжуулан шаггүй менежер гэдгээ харуулдаг.

Харин саяхан түүний эгч Ану өөрийн фэйсбуук хуудаснаа дүүгийнхээ фотог оруулжээ. Космополитан сэтгүүлийн студид авахуулсан энэ зураг дүүг нь хэрхэн үзэсгэлэнтэй болж байгааг харуулав. Зургийн тайлбарт, "Дүү маань өдрөөс өдөрт өсөн томорч байгааг мэдээд л байна. Түүнийг нэгэн газраас рекламны зураг авалтанд орох санал тавьснаар энэ зургийг авсан" гэж бичсэн байв.
Эндээс хувийн дүгнэлтээ хийвэл Номинхолбоогийн хувьд менежерээс гадна албан байгууллагын нүүр царай болох ажил нэмэгдсэн бололтой.

С.Отгон