Гэрэл зураг дээрх эрхэм жүжигчдийг өдгөө андахгүй танина. Р.Анхням "Чонон сүлд" киноны гол дүрийг бүтээж олныг шуугиулсан. Ц.Ганзориг "Овжин охид" киногоороо олны танил болсон билээ. Авьяаслаг жүжигчид одоогоос 13 жилийн өмнө “Мөрөөдлийн хөлөг онгоц” кинонд хамт тоглож байсан.

Тэгвэл тэдний хүүхдүүд болох Г.Нарангарав, Болд-Эрдэнэ нар хамтдаа киноны зураг авалтад оржээ. Энэ тухай жүжигчин Р.Анхням “13 жилийн дараа хүүхдүүд маань хамт зурганд орлоо. Цаг хугацаа урсаж хүүхдүүд өсч том болсоор” гэсэн юм. 

О.Ариун