Хаагий: Найзаа гэсэн болгонтой нь ууж байсан минь миний алдаа байж
2013/07/03
Намайг хүүхэд байхад Монголд маань хип хоп хамтлагууд борооны дараах мөөг шиг л олноор бий болж билээ . Түүн дотор “ICE TOP” гэх хамтлаг ид мандан бадарч гарч ирсэн. “Энэ миний хайр”, “Жаргал даахгүй зовлон”, “Уйлах эрхгүй хайр”, “Миний муу нийслэл хот”, “Хит” зэрэг анхлан гаргасан дуунууд нь тухайн үедээ залуусыг байлдан дагуулж тэдний сэтгэл зүрхэнд хоногштол хит болж чадсан. Найз нөхдөөрөө нийлэн орцонд дууг нь даган дуулдаг байсан охид хөвгүүдийн нэг нь би.
Нэгэн цаг үед Монголын хип хоп урлагт манлайлж байсан Ice top хамтлагийн Хаагий буюу Б.Хатанбаатар нойр булчирхайн хорт хавдар туссан гэх мэдээ олон шүтэн бишрэгч залуусын сэтгэлийг эмзэглүүлсэн билээ. Тийнхүү “Халуун сэтгэл” хандивын тоглолт хийснээр Япон орныг зорин эмчлүүлээд ирсэн юм. Эх орондоо ирээд удаагүй ч уран бүтээлийн ажилдаа орсон Хаагийтай чөлөөт ярилцлага хийлээ. Дууг нь сонсох дуртай ч нэг ч удаа уулзаж байгаагүй түүнтэй биечлэн уулзсан нь энэ. Тэр бусадтай л адилхан энгийн яриатай, жирийн л nokia барьдаг. Элдэв чамирхал, цэцэрхэл үгүй Хаагийгийн нүүр гэрэлтэж байх авч бага зэрэг үрчлээний хэдэн зураас үүссэн байсан.
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргье
Чамд ч бас энэ өдрийн мэнд хүргэе.
Таны бие гайгүй юу, гамаа 8 сар барих ёстой гэсэн байх аа?
Миний бие сайн байгаа. 8 сар гэлтгүй ер нь бол бүх насаараа л гам барих шаардлагатай болсон. Гамаа барьж л байна.
Эх орондоо ирээд удаагүй хэрнээ уран бүтээлийн ажилдаа орсон байсан. Их ядарсан уу?
Уран бүтээл гэж “Цаг нь ирлээ” дууг хэлээд байгаа байх л даа. Тиймээ, бага зэрэг ядарсан.
Үнэхээр сайхан дуу болсон байсан. Энэ клипний санаа анх хэнээс төрсөн бэ?
Би энэ клипинд тоглоогүй, зүгээр дууг нь дуулсан. Тийм учраас клипний санааг хэн гаргасныг сайн мэдэхгүй байна. Энэ дуу бол их сайхан дуу. Монголд маань үнэхээр сайхан цаг ирлээ гэдэгт итгэж байна. Яг өөрөө оролцсон клип хийдэг юм билүү /инээв/.
Талархлын тоглолт хийж, 2000 цомгоо бэлэглэнэ гэсэн энэ тухай яриач?
Эх орондоо ирээд шууд л дайчлан талархлын тоглолт хийнэ гэж бодож байлаа. Гэтэл арай биш юм байна. Эхлээд амарч, эмчилгээгээ үргэлжлүүлэх шаардлагатай юм байна. Одоо химийн 6 удаагийн тариаг сард нэг удаа хийлгэнэ. Тэгээд гамаа сайн барьж ядрахгүй байх ёстой юм. Хамаагүй даарч болохгүй бас халууцаж болохгүй, зарим хоол хүнсэн дээр хориотой байгаа. Саяхан нэг халууцчихсан. Тэгсэн дархлаа сулраад бие жоохон өвдсөн тэгээд одоо хэсэг амарна. Түүний дараагаар л энэ тоглолтоо хийх санаа байна. 2000 цомог бэлэглэх асуудал хараахан баттай биш. Маш их зардал мөнгө хэрэгтэй учраас яг шийдээгүй л байна.
Ice top хамтлагийн хувьд цаашдаа ямар уран бүтээл хийх гэж байна?
Энэ бол хамтлагийн асуудал. Ямар ч л байсан уран бүтээлээ тасрахгүй хийнэ. Уран бүтээлийн ажлаа зогсохгүй л байх болно.
Зуны амралтыг хэрхэн яаж өнгөрүүлдэг байсан бэ?
Зун ер нь нэг их амардаггүй байсан. Байнгын уран бүтээл, ажлаа л хийдэг байлаа. Тиймдээ ч ийм өвчин туссан байх даа.
Энэ зун юу хийх гэж байна. Наадмаар яаж баярлах вэ?
Энэ зун амралтын байдалтай байна. Наадмаар хөдөө явж баярлах байх аа.
Та бага байхдаа ямар хүүхэд байсан бэ?
Цав цагаан хувцас өмсдөг тэр нь ерөөсөө хир болдоггүй, их цэмцгэр хүүхэд байсан. Олон хүний хайр энэрлийг хүртэж, газар гишгүүлдэггүй байлаа шүү дээ/ инээв/. Өсвөр насан дээрээ жаахан дүрсгүй бас сэргэлэн хүүхэд байсан. Манай сургуулийнхан намайг их хөөрхөн хүү гэдэг байсан. Бүүр дээд ангийн эгч нар хүртэл хөөрхөн хүү гэдэг байлаа.
Тэгвэл охидууд их өддөг байсан байх даа?
Хөөрхөн хүү л гэдэг байсан болохоос биш өдөж захиа занаа зөөлцөж байсан удаагүй.
Таныг Япон уруу эмчилгээнд явж байхад эхнэр хүү тань уйлаад гаргаж өгч байсан. Тэр үед яг ямар мэдрэмж төрөв?
Эргэж эдгэж ирнэ гэсэн бодол л төрж байсан. Уйлж болохгүй гэсэн сэтгэлийн хатыг өөртөө бий болгосон. Өвчин гэдэг бол ер нь сэтгэлийн асуудал юм билээ. Сэтгэл санаа нь өөдрөг бат байх ёстой.
Эх орондоо ирээд хамгийн түрүүнд хэнтэй уулзахыг хүссэн бэ?
Мэдээж гэр бүл, найз нөхөдтэйгөө уулзахыг хүссэн.
Зарим залуус ямар ч зорилгогүй үнэ цэнэгүй амьдардаг. Энэ талаарх таны бодол?
Би юуг нь заах вэ дээ. Хүмүүс өөрсдөө мэдэж байгаа байлгүй дээ. Хүнд нэг тийм үе байдаг юм шиг ээ. Зүгээр л шоудаад өдөр хоногийг өнгөрөөж байдаг тийм үе. Хэрвээ би тэдний оронд залуу, эрүүл байсан бол сайхан хөл бөмбөг, сагс тоглохсон. Одоо чинь энд тэндгүй хөл бөмбөгийн гоё талбай бий болсон байна. Би даанч одоо хөлбөмбөг тоглож болохгүй. Уг нь тогломоор л байна.
Аливаа зүйлд сэтгэл өөдрөг байна гэдэг сайн талтай. Та хэр өөдрөг хүн бэ?
Болно бүтнэ л гэж боддог. Амьдарна, эдгэнэ гэсэн сэтгэлийн тэнхээ 100 % байх ёстой гэж боддог доо.
Мөнгө таны бодлоор юу вэ?
Мөнгө амьдралын нэгэн хэрэгцээ. Ардчилсан нийгэмд ямар ч хүн мөнгөтэй л бол амьдарч чадна. Би ерөөсөө мөнгөнд шунадаггүй байсан. 34, 35 хүрээд л мөнгөнд шунана даа гэж боддог байлаа.
Та мөнгөнд хэр үрэлгэн бэ?
Олсон бүх мөнгөө ээждээ л өгдөг байсан. Тоглолт, уран бүтээлээсээ олсон ашгаа ээждээ өгдөг байсан болохоор мөнгөнд үрэлгэн биш.
Амьдрал юун тогтдог гэж бодож байна?
Миний бодлоор амьдрал итгэл, сэтгэл, зүтгэл дээр тогтоно. Зарим хүмүүс хайр эсвэл мөнгөн дээр тогтдог гэдэг. Дээр үед Монголчууд ядуу байсан. Дуун дээр хүртэл гардаг биз дээ. Арван ембүү харахаараа алгаа тосдог аав уу даа гэж дуу байдаг. Тухайн үед зарим айл үнэхээр ядуу амьдралтай, мөнгөний төлөө охиноо өгч байсан нь үнэн л байгаа байхгүй юу. Тиймээс хүн бүрийн амьдралыг харах үзэл бодол өөр. Би бол амьдралыг итгэл дээр тогтдог гэж боддог.
Хэрвээ та хамтлагтаа ороогүй байсан бол, дуучин болоогүй бол юу хийгээд явж байсан бол?
Би анх цэргийн хүн байлаа. Тэгээд тэндээсээ циркчин болсон юм. Хэрвээ энэ хамтлагт ороогүй байсан бол циркчин хэвээрээ л байх байсан.
マークバイマークジェイコブス 財布 · 2014/06/26
大まかなカッター倍強く水飛行機型と対照をなしてのトンであります。すべての花型女性歌手方法声明を発表したい、Louis ヴィトン ブーツ赤のお尻を研究する必要があります。これらは幸せな靴、屋外のハイキングになる最初に違う感じです。[url=http://www.acrgrup.es/ranove/longchamp/index.html]マークバイマークジェイコブス 財布[/url]
ケイトスペード 財布 新作 · 2014/05/29
Wow, lovely portal. Thnx ...|ケイトスペード 財布 新作 http://www.gregorianchantschool.org
best news on ea · 2013/07/26
JrcoXZ This is one awesome blog post.Really looking forward to read more. Fantastic.
Зочин · 2013/07/25
Сэтгэлээрээ цоглог эдгэрэнэ гэсэн 100 хувийн итгэлтэй байхад ямар ч өвчнийг даван туулнаа. Заавал цоо эрүүл болох ёстой шүүү амжилт
click here · 2013/07/25
Looking forward to reading more. Great blog article.Really thank you! Much obliged.
buy viagra onli · 2013/07/24
Major thankies for the blog.Thanks Again. Really Great.
moldova news · 2013/07/12
hnPmA2 Thanks a lot for the blog.Thanks Again. Will read on...
Зочин · 2013/07/12
good luck for you. money is not everything. the most important thing is your health. you are the best
moldavian news · 2013/07/09
o1YLoj Enjoyed every bit of your blog article. Fantastic.
Зочин · 2013/07/04
жирийн л nokia барьдаг ... юун сүрхий тодотгодын дэ ккк
Зочин · 2013/07/04
Huuchin montarap-d duuldag baisan biz de eroosoo ter hamtlag ni yarigdsangui
Зочин · 2013/07/04
bie n saijirch bgaa bol yaamaidaa. goe uran buteel gargaarai. amjilt
Зочин · 2013/07/04
harin tiin garchigtai holbootoi yum yuch alga gehdee haagiid az jargal eruul enh hamgiin sain saihniig husii
Зочин · 2013/07/04
franced bdag duudee arhi uuhaa boli gej heleerei
zochin · 2013/07/04
az jargal eruul enhiig husie
Зочин · 2013/07/04
***** mal
Зочин · 2013/07/04
Tiim shuu obchin gedeg setgel sanaatai ih holbootoi ym shig ee unen zob heljee amjilt,eruul enhiig husey
****ka · 2013/07/04
sain bna uwduj bgui shuu ger bulteigee urt udaan jargaltai amidraaraa. amjilt
Зочин · 2013/07/04
Garchigiinh n tuhai yariagui l bn sh dee. Shaaaaaaal garchig n tohirohguu bn tehuuuuu