Италийн эрдэмтэн, эмч Сержио Каннаверо ойрын хоёр жилийн хугацаанд хүний толгойг шилжүүлэн суулгах боломжтой гэж мэдэгдсэн байна. "Ийм мэс засал хийх боломжийг дэвшилтэт технологи олгож байгаа юм. Донорын нурууны мэдрэлийн судсуудыг толгой шилжүүлэн суулгагчийн хүзүүний судсуудтай холбох нь хамгийн хэцүү. Хэдэн жилийн өмнө ийм боломж байгаагүй юм. Харин одоо ийм боломж олдож байна" гэж Каннаверо өгүүлжээ.

Гэхдээ толгой шилжүүлэн суулгах мэс засалд л 15 сая ам.доллар зарцуулагдахыг тэрээр сануулсан байна. Үүнээс гадна донор олох гэдэг томоохон асуудал байгаа нь дамжиггүй.

1970 онд сармагчны толгойг огтолж, өөр сармагчны биед шилжүүлэн суулгах мэс заслыг хийсэн туршлага байдаг. Үүнээс хойш хүний толгойг шилжүүлэн суулгах талаар эрдэмтэд олон жилийн турш анхааран ажилласаар ирсэн нь ийнхүү бодит байдал хэрэгжих боложмийг мөдхөн олгох юм байна.