"UBS" телевизийн тал бүрийн авъяастай хөтлөгч гэгддэг Э.Гантулга хуримаа хийжээ.  Тэрбээр охид бүсгүйчүүдийн анхаарлыг татаж явсан гэдэг. Хэдийгээр түүнийг гэх бүсгүйчүүд олон байдаг ч амьдралын ханиа ийнхүү сонгон монголынхоо өрх айлын тоог нэмсэн байна. Энэ тухай түүний цахим найз нь 

"Хатан сүйхээр заяа зангидаж
Хаан бугуйвчаар жаргал нэгтгэж байгаа хоёр найздаа аз жаргал хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе" хэмээн баяр хүргэж олонд дуулгав. Хосууддаа аз жаргалыг уншигчдынхаа өмнөөс хүсч, эрүүл энхийг бэлэглэе.

Д.Ана