Ариунаа Сүри загвар өмсөгчдөө шалгаруулж авчээ
2013/07/03
Германд мэргэжил эзэмшсэн цөөхөн загвар бүтээгчийн нэг Ариунаа Сүри Токиогийн тайзнаа өөрийн бүтээлээ дэлгэн харуулж байсан нь саяхан. “Mercedes Benz Fashion Week Tokyo” шоунаас хойш тэрээр нам гүм байж байгаад 2013 оны 7 сарын 13-нд нэгэн онцгой үдшийг залуус бидэнд бэлдсэнээ дуулгалаа. “SS2014 Fashion Week” супер шоу нь зөвхөн загварын төдийгүй гадаад, дотоодын нэртэй хамтлаг, дуучин, ДЖ нар оролцсоноороо ихээхэн онцлогтой болох нь. Өчигдөр МЗХ дээр болсон кастинг дээр загвар өмсөгч Нора Монголоос оролцох арван загвар өмсөгчийг шалгаруулж авсан байна. Тус шоуг Италийн “GR event and communications” агентлаг зохион байгуулахаар болжээ. Энэхүү агентлаг нь дэлхийн нэртэй олон арга хэмжээг зохион байгуулж байсан туршлагатай аж.
news · 2013/07/13
AKiyUY Very neat article post. Awesome.
Зочин · 2013/07/05
Зочин · 2013/07/04
amjilt hvsie