"Сарны нулимс", "Өдөр өдрийн нар”, "Аравт”, "Улаан дөрвөлжин" кинонуудад гайхалтай дүрүүдийг бүтээн амжилттай тоглож үзэгч түмнээсээ өндөр үнэлгээ авсан.  

УДЭТ-ын жүжигчин Д.Ганцэцэг тайзаа орхисон билээ. Тэрбээр Монголын урлагийн залуучуудын холбооны ерөнхий нарийн бичгээр томилогдон ажиллаж байв. Тэгвэл өнөө өглөө эрдэм өвөртлөхөөр гадаад руу явж буй тухай жүжигчин бүсгүйн мэргэжил нэгт эгч нар нь дуулгалаа. Жүжигчин бүсгүйчүүд дүүгээ гаргаж өгөх үдэлтийн партиг хүртэл хийгээд амжсан гэнэ шүү. 

Алаг нүдэн хөөрхөн бүсгүйдээ уншигчдынхаа өмнөөс сурах их үйлсэд нь амжилтыг хүсье.

Д.Ана