Энэ эрхэм хүнийг танихгүй Монгол хүн үгүй.  Төмөр замын цэцэрлэгээр хүмүүжиж, Төмөр замын 51-р сургуулийг төгссөн. Тэрбээр дөрөвдүгээр ангийн сурагч байхаасаа 10-н жилийн сургууль төгстлөө сургуулийнхаа шинэ жилээр алиалагч болдог байсан гэдэг. Анх СУИС-ийн жүжигчний ангид шалгуулж тэнцчихээд хөл нь газар хүрэхгүй баярлахдаа өмсөж явсан пиджакаа тайлж аваад дэвхцсэн талаараа хожмоо дурсан ярьсан. 

Монголын хошин урлагийн акулуудын нэг “Шинэ үе" продакшны захиралаар ажиллаж яваа тэрбээр хүнд хэцүү олон давааг туулж яваа.  Сүүлийн үед цахим хуудас нээж идэвхитэй хөтлөхийг хичээж байгаа гэнэ лээ. Уг хуудастаа "Эр хүний нүднээс нулимс гарахдаа удаан гарсан тэр нулимс нь үнэний ганц гэрч ... Бүгдэд .......хүүхдэд хайр бэлэглэ" хэмээн бичжээ.

 

Д.Ана