Дахиад нэг 17 тэрбумын гэрч байсан юм биш биз
2013/07/04
Татварынхан айдаст автжээ. Арга ч үгүй биз. Албан тушаалтнууд нь ард түмний мөнгөөр тансагласныхаа шанг амсч нарсанд шургалж, ажилтнууд нь нэгнийгээ хөнөөгөөд байхад айхаас яах билээ. Арай энэ газарт чөтгөр шүгэлчихсэн юм биш биз.
Төрд зүтгэх тэр дундаа төрийн албан хаагч байна гэдэг амаргүй. Хэн дуртай нь тухалдаг зөөлөн сэнтий биш. Сүүлийн үед төрийн албан хаагчид өргөсөн тангаргаа үгүйсгэж, тонгорог барьсан “халтуур”-чид болжээ. Ямар сайндаа л эр булаацалдсан эмс нэгнийгээ хөнөөж олныг айдаст автуулж байх вэ дээ. Энэ хэргийг цагдаагийн байгууллага цаг алдалгүй шалгаж, гэмт этгээдийг хурдан шуурхай илрүүлсэн. Тэгвэл хэргийг хэн үйлдэв, ямар шалтгаанаар тохой нийлүүлэн сууж байсан хамтрагчаа хөнөөв. Энэ л асуулт эргэлзээ дагуулаад байгаагаас биш яаж хөнөөсөн нь хамаагүй. Хохирогч бүсгүйг хөнөөсөн Т гэгч хэн байв. Тэрбээр татварын байцаагч хийж байгаад жирэмсний амралтаа авч гэртээ суусан нэгэн. Харин талийгаач Э нь албан үүргээ гүйцэтгэж байсан татварын байцаагч. Өөрөөр хэлбэл, энэ хоёр бүсгүй хоёулаа татварын байцаагч. Тэгвэл тэдний сэтгэлийг эзэмдэгч хэн байв. Эх сурвалжуудын хэлж буйгаар мөн л татварын байцаагч байсан Б гэгч. Ингээд бодохоор татварын байцаагч нарын дунд үүссэн хайрын гурвалжин хагацал дагуулах гэмтэй байж.
Хэрэг гарсан шалтгааныг цагдаагийнхан тогтоохдоо өс хонзон хардалт гээд байгаа. Үнэн чанартаа хардалтаар халхавч хийж гэрчийг устгах тактик байсан ч юм билүү хэн мэдлээ. Учир нь хохирогчийг ҮТЕГ-ын удирдлагуудын идсэн уусныг илчлэх цорын ганц гэрч байсныг зарим эх сурвалж онцолсон байгаа. Талийгаач найз нөхдөдөө айдастай амьдарч байгаагаа хэлж байсан удаатай юм билээ. Гэтэл хамт ажиллаж байсан хүнийхээ гарт халуун амиа алдчихлаа. Үнэхээр нөхрөө харамласандаа хүний аминд хүрэв үү, эсвэл 17 тэрбумын дайтай хэргийн гэрч байсан болохоор устгав уу. Нэг дор ажилладаг байсан юм бол Э-г заавал орцонд хөнөөх шаардлага байсан уу. Хэрэг өөр газар үйлдэгдэж болох байсан. Яагаад гэвэл татварын байцаагчид гэдэг амаргүй хүмүүс. Юмыг тооцоолж бодохдоо гаргууд. Гартаа хутга барьчихаад орцонд нь хүлээж байсан гэдэг эргэлзээтэй. Тэр дундаа эмэгтэй хүний хиймгүй үйлдэл. Энэ хэргийг эрэгтэй хүн үйлдчихээд эмэгтэй хүнээр үүрүүлэх гэсэн “рецетив” гэмт хэрэгтний төлөвлөгөө байсан бол яах вэ.
Ямар эмэгтэй гэхээр хүнийг 70 гаруй удаа хутгалаад зогсч байх вэ. 70 гэдэг тоглож хэлсэн тоо биш. Эрүүгийн ертөнцөд ийм олон удаа хутгалуулж үхсэн хохирогч байхгүй. С.Зоригийг 18 удаа хутгалж амь насыг нь бүрэлгэсэн байдаг. Гадны улс орнуудад ч ингэж олон удаа хутгалж хүний аминд хүрсэн тохиолдол алга. Ямар их өс хонзон гэхээр хүнийг ингэж яргалдаг болохыг мэдэхгүй юм. Гэр бүлийн асуудалтай байлаа гэж бодоход гэрчийг яагаад устгав гэдэг нь сонин байна. “Гэмт хүн гэлбэлзэнэ” гэгчээр гэмээ нуух гэсэн этгээдүүд гэр бүлийн таагүй харилцаа дээр нь дөрөөлж гэрчийг устгасан ч юм билүү. Хэтрүүлж хэлэхэд, татварынхнаар овоглосон хэрэг эцэс төгсгөлгүй бололтой. Үүнийг нь үе үеийн дарга нар нотолно. Хэдхэн сарын өмнө ҮТЕГ-ын дарга нар 17 тэрбумын хэрэгт холбогдож өдгөө прокурорын байгууллагад шалгагдаж удахгүй шүүхэд шилжих шатандаа яваа. Хэрэг шийдэгдээгүй байхад хэргийг нотлох гэрч үгүй болчихсон нь хачирхалтай. Гэхдээ бүүр Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн байцаагч шүү. Хохирогч Э нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст ажиллаж байгаад 2010 оноос одоогийн албан тушаалд ирсэн аж. Тэгвэл 17 тэрбумын хэрэг ч эл хэлтсээс эхтэй.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 2009-2012 оны татвар хураалт, татварын өр барагдуулалтын байдалд шалгалт хийхэд нэгдсэн сангаас зарим компанийн мэдээлэл арчигдсан байдаг аж. Татвараа төлөөгүй компаниудад акт бичиж айлган сүрдүүлэх сэдлээр компаниудын татварын орлогыг нуун дарагдуулж хөлждөгийн жишээг хуучин дарга нар харуулсан. Бас болоогүй ээ гэр бүл, хамаатан саднаараа хуйвалдаж хам хэрэгт татагдсан байгаа. Мөнгөний үнэрт цатгалдсан татварынхан нэг л биш ээ.
news · 2013/07/13
x*WWqo I really liked your blog post.Really looking forward to read more. Will read on...
Зочин · 2013/07/09
NO-toi ***lgakh kheregtei dee
сайхан · 2013/07/05
Төрийн нэр барьж ялгүй зүйл дээр ч гэсэн шунал нь буцалсан авилгачингууд монголын татвар төлөгч шудрага иргэдийг зовоож дарамталж айлгаж байж олдог авдаг болсон нь түмэнд ил болсон зүйл. Шунал ихэдвэл шулмас болдог нь гарцаагүй үнэн. Хүн биетэй шулмасуудыг төрийн ариун албанаас хуугаар нь цэвэрлэх хэрэгтэй.
Зочин · 2013/07/05
тийм балай хүүхнүүд татварын албанд байж л байдаг ялангуя компаницдыг шалгах нэрийдлээр эхаж төнхөөд түүгээрээ дарамтлан компаний захиралуудтай ойртож дотносох тэтгэмж авч тэдэнд үйлчилэх бизнесийн нууцад нь орж шантажлах эхнэр хүүхдээс нь салгаж нууц амрагийн харьцаа тогтоохыг оролддог нөхөргүй хүүхэдтэй байцаагч хүртэл хануул дүүрэгт ч байсан
Зочин · 2013/07/05
Битгий улс төржүүлээд байгаач. Амныхаа хэмжээгээр энэ хэдэн сэтгүүлчид дураараа бурах юм аа. Хүний гэр бүлийн аз жаргалаас хумсалвал ямар үр дагаварт хүргэдэгийг заваан явдалтай хүүхнүүдэд сануулсан эхний дохио нь энэ. бусдын зовлонгоор жаргадаггүйн хамгийн тод жишээ энэ дээ. бурханы цээрлэл хүртэж. хохь нь гэж хэлхээс өөр хэлэх үг олдохгүй байна.
Зочин · 2013/07/05
uneheer ih us honzon sanasan bolood l tiim ih *****lsan baishd.gerchiig ustgah bsan bol yu gej tiim ih tehiin.uhaanaa aldatlaa uuralsan bj.hunii nuhriig bulaasnaaraa ter ****** buruutai.nyalh huuhdiig ni bodood zuulun yal onoogoosoi
Зочин · 2013/07/05
Za chi ter ehniih yu meddeg gj bas ****aad bgaan
Зочин · 2013/07/05
Санаагаараа нэг бурах юмаа....... 17 тэр бумтай **********ад л............тэр Т гэгч бүсгүй үр хүүхдээ ****************гаар овоглон байж өөрөө шоронд хатан хүүхдээ өнчрүүлэн хаяад авилгын хэргийн гэрчийг устгаж өгөх үү тээ..........тэгээд ч өөрөө би алсан өс санасан гээд хэргээ хүлээсэн биз дээ........ тэгэн тэгэн хардалтаар халхавчлан авилгын гэрчийг устгах уу хахаха 30 тэр бумыг авсан бол тэгэх байлгүй дэээ
Зочин · 2013/07/05
тийм шүү